Говь-Алтай аймгийн МАН-ын дарга Б.Рэнцэндорж намаасаа урважээ

47396917_2172020469783554_1988153340709568512_n

Говь-Алтай аймгийн МАН-ын дарга Б.Рэнцэндорж, Засаг дарга С.Гансэлэм,  Монгол даатгал компаний  Говь-Алтай дахь салбарын захирал Я.Эрхэмбаяр  нар  АН-ынхантай нийлэн  шөнө дөлөөр  аймгийн ИТХ-ын  ээлжит бус хурлын зарлан хуралдуулж,  үүрийн 03,40 минутад ИТХ-ын  даргаа унагасан  талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.  Алтайчуудын хэлж буйгаар  тус аймаг дахь МАН-ын дарга болоод төрийн байгууллагын хэд хэдэн дарга нар  намаасаа урван   АН-ын нөхдүүдтэй хөтлөлцөн гүйх болсон байна.  Дашрамд өгүүлэхэд, өдгөө ИТХ-ын даргад  нэр дэвшээд байгаа Л.Батжаргал  болон түүний найз   Я. Эрхэмбаяр нар нь  Говь-Алтай аймаг дахь ЖДҮ-гээс  зээл авсан нь тогтоогджээ.  Я. Эрхэмбаяр нь авсан зээлээ орон нутагтаа ашиглаж, ажлын байрыг шинээр нэмэлгүй  өөрийн төрсөн нутаг Ховд аймагт хөрөнгө оруулалт хийн 100 гаруй үхэр худалдан авсан нь иргэдийн дургүйцлийг төрүүлээд байгаа аж.  Харин ИТХ-ын даргад  нэрээ дэвшүүлэн харайлгаж яваа Л.Батжаргалын тухайд мөн л ЖДҮ-гээс зээл авсан нэгэн бөгөөд татвараас зугтахын тулд өөрийн аж ахуйн нэгжээ санаатайгаар дампууруулж байсны дээр шүүхээс хэд хэдэн удаа ял сонсч байсан үл бүтэх этгээд аж.  Нутгийн олны яриагаар Говь-Алтай аймгийн МАН-ын дарга Б.Рэнцэндоржийн  цаана  Говь-Алтай аймаг дахь АН-ын дарга  О. Амгаланбаатар гэх эрхэм байдаг сурагтай.   Өчигдөр өрнөсөн үйл явдлаас харахад, Говь-Алтай аймагт МАН   мөхөж, АН  хүчээ авч байгаа юмдаг уу даа.

МАН-ын дарга У. Хүрэлсүх намаасаа урвах бүү хэл, намын  нэр хүндийг сэвтүүлсэн нөхдүүдэд хариуцлага тооцож байгаа энэ цаг үед Говь-Алтай аймагт дураараа дургиж байгаа намын дарга  Б.Ринчендорж, Я.Эрхэмбаяр, Л.Батжаргал  мэтийн нөхдүүд хамгийн түрүүнд Ерөнхий сайдын их цэвэрлэгээнд өртөх нь дамжиггүй.

Ч.Оюунбат


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.