Чоныг амаараа хооллодог өвөрмонгол бүсгүй

wolf-girl

ӨМӨЗО-ны оршин суугч, 20-иодхон настай Чоу Синьюэ хэмээх бүсгүйг туршлагатай амьтан асрагч хэмээн нэрлэж болно. Тэрбээр жуулчдын амьтадтай харьцдаг гол газар болох экологийн фермд чоно өсгөдөг аж. Энэ фермийн бусад газраас ялгагдах онцлог нь чоныг тун өвөрмөц аргаар хооллох юм байна. Бүсгүй амьтдаа зүгээр ч нэг хооллохгүй, заавал амаараа дамжуулж өгдөг тухай South China Morning Post сонинд мэдээлжээ. Хятад бүсгүй хэлж байгаагаар энэ нь амьтадтайгаа сэтгэлзүйн холбоогоо бэхжүүлэхэд тусалдаг гэнэ.

6994414-6455825-image-a-105_1543935385038 Чоныг амаараа хооллодог өвөрмонгол бүсгүй

“Тэд огт дайрдаггүй юм. Харин хумсаараа маажиж л магадгүй. Гэхдээ тун санамсаргүй байдлаар ингэдэг” хэмээн бүсгүй ярьжээ.

Мэдээж тэр зөвхөн чононуудаа хооллодоггүй. Тэдэндээ хоол бэлтгэхэд ихэнх цагаа зарцуулдаг байна. Чононд л гэхэд өдөрт хоёр удаа тахиа, хурганы мах өгдөг байна.

Хэдийгээр жуулчид түүний хачирхалтай ажлыг гайхан биширдэг ч зарим нь айдаг гэнэ. Харин Чоу Синьюэ дөрвөн жил чонотой ажиллаж байгаа, амьтадтай ойлголцдог учраас айх зүйлгүй гэжээ.

1-5 Чоныг амаараа хооллодог өвөрмонгол бүсгүй

6993124-6455825-image-a-70_1543934853666 Чоныг амаараа хооллодог өвөрмонгол бүсгүй


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.