Хабиб UFC-г орхиж мэднэ

af05e37c0e76e990great

Холимог тулааны Оросын тэргүүлэх тамирчин, Америкийн UFC лигийн хөнгөн жингийн аварга Хабиб Нурмагомедов Ирландын тулаанч Конор МакГрэгорыг ялсныхаа дараа багаа орхихоор шийджээ. Энэ тухай түүний аав, дасгалжуулагч Абдулманап Нурмагомедов ярьжээ. Хүү нь МакГрэгорыг ялсны дараа энд тэндээс маш олон санал хүлээж авсан гэдгийг аав нь онцлов.

Хабиб UFC-тэй байгуулсан гэрээ ёсоор бол дахиад нэг тулаан хийх ёстой. Энэ хооронд түүнд янз бүрийн байгууллагуудаас сонирхолтой саналууд ирж байгаа гэнэ. Гэрээ нь дуусгавар болонгуут UFC Хабибт шинэ гэрээ санал болгох нь мэдээж.
Гэхдээ нөхцөл байдал өөрчлөгдсөн гэдгийг аав нь мэдэгджээ. Өмнө нь хэдэн мянган долларын хөлс гэж ярьдаг байсан бол одоо хэдэн сая долларын асуудал яригдах болсон аж. Хэрэв санхүүгийн тал дээр зөвшилцөлд хүрч чадахгүй бол бусад лигүүдийн сонирхолтой саналуудыг хүлээж авна гэдгийг аав нь онцолжээ.

Эх сурвалж www.wikimon.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.