Хосуудын дэмжиж болохгүй харилцаа

0-162

Өөртөө илүү сайн хүнийг олох хэрэгтэй

Хэрвээ та зөвхөн хувийн ашиг сонирхолын тулд дотно харилцаатай бол буруу замд байна. Хосын аль нэг нь л хувийн ашиг сонирхолыг илүүд үзэж байвал аз жаргалтай харилцаа хэзээ ч бий болохгүй.

Хэн нэгэн нь захирагч байна гэсэн ойлголт байх ёсгүй

Юуны түрүүнд хайрын хоёр тал харилцан хамаарал бүхий үүрэг хариуцлага хүлээдэг. Хосуудын харилцан ойлголцол, хүндэтгэл нь хоорондын холбоогоо үнэхээр хүчтэй болгодог.

Хэтэрхий романтик

Хосуудын харилцааны үед романтик үе байдаг. Гэхдээ романтик байдал нь үүрд байна гэдэг боломжгүй. Тиймээс хамтрагчтайгаа харилцааны үе шатанд тааруулан харилцах хэрэгтэй.

Чимээгүй байх хэрэггүй

Харилцааны зөрчилдөөнөөс зайлсхийх боломжгүй юм. Ямар ч тохиолдолд ярилцаж зөрчилдөөнийг шийдэх нь илүү дээр юм. Та сэтгэлийн зовлонгоо дарах ёсгүй, энэ нь бөглөрч явсаар байгаад илүү их хохирол учруулах болно.

Хувийн орон зайд зөвшөөрөлгүй халдах

Гэр бүлийн мэргэжилтнүүд хувийн чат, зурвасыг нь нууцаар унших нь гэр бүлээ гутаан доромжилж байгаа эхний алхам гэж үзсэн байна. Шалтгаан нь ямар ч байлаа гэсэн энэ нь зөвхөн сэтгэл хөдлөл байж болно. Хосуудад ч гэсэн багахан хувийн орон зай байх хэрэгтэй.

Битгий чамла

Ямар зөрчилдөөний үед нэгнийгээ доош нь хийж, олсон бүтээсэн зүйлийг нь чамлах хэрэггүй. Урт богино ямар ч хугацааны дараа уур бухимдал алга болж эвлэрэх нь мэдээж хэрэг. Гэсэн ч уурандаа хэлсэн тэдгээр үгнүүдийг хэзээ ч буцааж болохгүй. Түүнээс болж харилцан эмзэглэл үүсэх болно.

Өөр бусадтай битгий жиш

Үлгэр жишээгээр заах нь хайртай хосуудад биш харин хүүхдүүдтэй харилцахад ашигладаг зүйл. Та болон таны хайрт хүүхэд биш, өөр хүний зан байдлыг давтах ёсгүй. Гэсэн хэдий ч, хийсэн зарим алдаагаа тоохгүй өнгөрнө гэсэн үг биш юм.

Хүний дотоод бодол, ил гарч чадахгүй сэтгэл хөдлөлүүд. Энэ нь бүгд маш төвөгтэй бид өөрсдийгөө ч заримдаа хаашаа явах юу хүсч байгаагаа ойлгох оо больдог. Ийм байхад таныг таниас өөр хамгийн сайн ойлгох хүн байхгүй нь мэдээж. Тиймээс харилцагчдаа битгий гомдолло.

Хатуу боловч Үнэн зүй тогтол

Мэдээллийн эх сурвалж : www.Ololt.com


URL:

Сэтгэгдэл бичих