Өнөөдрөөс эхлэн ирэх оны зургадугаар сар хүртэл цахим иргэний үнэмлэхийг олгоно

Монгол Улс иргэний цахим үнэмлэхийг өнөөдрөөс эхлэн ирэх  оны зургадугаар сарын 20-ны өдрийн хооронд иргэний

шинэчилсэн бүртгэлийн мэдээлэлд суурилан 484 бүртгэлийн анхан шатны нэгжээр дамжуулан иргэн бүрт шууд олгохоор төлөвлөөд байна.

Иргэдэд цахим үнэмлэхийг түгээх ажлыг бүх аймаг дүүргийн сум хороонд байгаа бүртгэлийн ажилтнууд хүргэж үйлчилнэ. Цахим үнэмлэхний сунгалтын ажлыг бусад улсад хийдэг жишгийн дагуу 16, 25, 45 насанд нь шинэчилнэ. Энэ насанд хүмүүсийн царайд өөрчлөлт ордог тул зайлшгүй өөрчлөх шаардлагатай байдаг. Уг үнэмлэхийг 85.60мм x 53.98мм хэмжээтэй, поликарбонат материалаар хийхээр болжээ.

Иргэний үнэмлэхийн мэдээллээ өдөрт нэг удаа уншуулна гэж тооцоод арван жилийн баталгаа өгч байгаа аж. Шилжих бүрт иргэний үнэмлэхээ шинээр авч байхаар хийсэн байна.  Нууцлалын хувьд нүүрэн талын Монгол Улсын иргэний үнэмлэх гэсэн хэсгийг гэрэлд өөрчлөгддөг бэхээр бичсэн.

Мөн Монгол Улс гэж босоо дөрвөлжин бичгээр бичсэн хэсгийг гэрэлд харахад тод цэнхэрээс ногоон болж өөрчлөгдөж харагдана. Солонгон хэвлэл, лазерийн нууцлал, хөдөлгөөнт хээн хэвлэл гээд олон нууцлал бий. Нууцлалын нэгдүгээр төвшинд хийсэн учир  хуурамчаар хийх ямар ч боломжгүй.Өмнө нь 21 аймагт үйлдвэрлэдэг байсан бол одоо Улсын бүртгэлийн ерөнхий газрын  хэвлэх үйлдвэрт хийх юм байна.

mminfo


URL:

Сэтгэгдэл бичих