Япон улсын буцалтгүй тусламжаар ЧД-т цэцэрлэгийн засварын ажил эхлүүлнэ

15440747285c08b5e8ddd39

Япон улсын засгийн газраас “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн төсөл”-ийн хүрээнд 75.286 ам.долларын өртөг бүхий “Чингэлтэй дүүргийн 103 дугаар цэцэрлэгийн засварын төсөл”-ийг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа. “Өвсний үндэс” хөтөлбөрийг Монгол улсад 1990 онд анх хэрэгжүүлж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 525 төсөл хэрэгжээд байгаа аж. Гарын үсэг зурах ёслолд Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд М.Такаока болон Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн  Д.Ганболд, ЗДТГ-ын дарга А.Дамцагдорж, 103 дугаар цэцэрлэгийн эрхлэгч С.Гэрэлтуяа болон албаны хүмүүс  оролцсон юм.

Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд М.Такаока: “Энэ удаад ЧД-ийн 103 дугаар цэцэрлэгийн засварын төсөлд хөрөнгө оруулахаар болж өнөөдөр гарын үсэг зурах ёслол болж байна. Би 103 дугаар цэцэрлэгтэй танилцахад 1986 онд баригдсан маш хуучирсан байсан. Энэ удаагийн төслөөр гадаад пассат болон цахилгааны систем, цонхыг нь засаж тохижуулах юм. Тэгээд энд сурч байгаа хүүхдүүд маш тухтай орчинд сураасай гэж хүсч байна.

1990 оноос Япон засгийн газрын төслөөр Улаанбаатар хотод 50 сургууль баригдсан тэр дотор Чингэлтэй дүүргийн хувьд таван сургууль байгаа.103 дугаар цэцэрлэгийн хажуугийн 27 дугаар сургууль, 7 дугаар хороонд бас шинээр жишиг сургууль баригдаж байгаа.”

УИХ-ын гишүүн Д.Ганболд: “ЧД-ийн гэр хороололын чигт Японы ард түмэн болон засгийн газраас олон дэмжлэг туслалцаа өгч байдаг. Үүний тод илрэл болж өнөөдөр ЧД-ийн 103 дугаар цэцэрлэгийг засварлах ажилд 200 гаруй сая төгрөгийн тусламж өгч байна. Манай УБ хот болон ЧД-ийн бүхий л сургуулийн өргөтгөлийн ажил болон шинэчлэн барих ажилд Япон улсын засгийн газрын тусламж дэмжлэг үзүүлж ирсэн. Эмнэлгийн салбарт бүр чих тусламж үзүүлж ажилладаг. Өнөөдрийн ёслолд өөрийн биеэр хүрэлцэн ирсэн Элчин сайдад баярласан сэтгэлээ илэрхийлэхийг хүсч байна”

Чингэлтэй  дүүргийн засаг дарга Ж.Эрдэнэбат: Чингэлтэй дүүрэг үүсгэн байгуулагдаад 26 жил болж байгаа. 170 гаруй мянган иргэн, 19 хороотой. Нийт өрхийн 80 орчим хувь нь гэр хороололд амьдардаг. Япон улсын засгийн газраас ирээдүй болсон хүүхэд багачуудын боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр буцалтгүй тусламж өгч хүүхдийн ирээдүйд үнэтэй хөрөнгө оруулж байгаад ард иргэдийнхээ өмнөөс талархаж байна. Ялангуяа эрүүл мэндийн чиглэлээр Чингэлтэй дүүрэгт хүүхдийн эмнэлэг байдаггүй. Япон улсын засгийн газрын тусламжаар 80 ортой хүүхдийн тасгийг байгуулсан. Гэр хорооллын бүх сургуульд өргөтгөлийн ажлыг хийсэн байдаг.”


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.