АНУ хар тэнгис рүү хөлөг онгоцуудаа илгээхээр бэлтгэж байна

5c08d181ed40aКерчийн хоолойд болсон үйл явдлын дараа АНУ Тэнгисийн цэргийн хүчний хөлөг онгоцуудаа Хар тэнгис рүү илгээхэд чиглэсэн шаардлагатай арга хэмжээнүүдийг авч байгаа тухай телевизийн “CNN” суваг мэдээлсэн байна.

 Тус телевизийн мэдээлснээр, Хар тэнгис рүү хөлөг онгоцуудаа илгээх төлөвтэй байгаа тухайгаа Туркт мэдэгдэх хүсэлтийг АНУ-ын Зэвсэгт хүчний командлал Төрийн Департамент руу илгээжээ. АНУ-ын энэ төлөвлөгөөг эх сурвалжууд Хар тэнгис болон Азовын тэнгисийг холбодог Керчийн хоолойд ОХУ-ын зүгээс Украины эсрэг гаргасан үйлдэлд барьж буй хариу арга хэмжээ гэж үзэж байна.

 Украины цэргийн албан хаагчдыг суллаж, саатуулсан хөлөг онгоцуудыг чөлөөлөхийг АНУ Орост уриалж байна гэж Төрийн Департаментын өндөр дээд тушаалын түшмэд өмнө нь мэдэгдсэн юм.

montsame.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.