Тєгрєгийн ханшийг тогтворжуулна гэчихээд бvр савлуулаад байх юм

“Влvvмбэрг”-ээс дэлхийн хамгийн ханш нь чангарсан валютаар манай тєгрєгийг шалгаруулжээ. Тєгрєгийн ханш нь энэ онд ам.долларын эсрэг 15 хувиар чангарсан. Энэ vзvvлэлт нь дэлхийн хамгийн єндєрт тооцогджээ. Тєгрєгийн араас Австралийн мєнгєн тэмдэгт 13.1 хувиар чангарснаар аман хvзvvнд давхив. Дэлхийн томоохон санхvvгийн байгууллагын шинжээчид бараг адилхан шахам дvгнэлт хийсэн нь “Монгол, Австрали хоёр байгалийн баялаг ихтэй орон. Дэлхийн эдийн засаг сэргэхийн хэрээр байгалийн баялаг vнэд орж байгаа. Тэр хоёр улсад хєрєнгє оруулалт хийх сонирхол давамгайлсан, хийж ч байна. Тиймээс мєнгєн тэмдэгтийнх нь ханш чангарлаа” гэсэн хариулт байлаа.

Манай мєнгєн тэмдэгтийн ханш чангарсан. Шалтгааныг нь Тєв банкныхан ам.долларын урсгал ихэссэнтэй холбон тайлбарласаар байна. Монголбанкныхан “Тєсєв, гадаад худалдааны алдагдал зэрэг эдийн засгийн сууриа харахад тєгрєгийн ханш чангармааргvй юм. Манай санхvvгийн зах зээлд 700 сая ам.долларын илvvдсэн урсгал орж ирснээс тєгрєгийн ханш чангарлаа” гэж мэдэгдсэн.

Мєнгєний бодлого баригчид маань тєгрєгийн ханш хэт чангарах, эсвэл сулрах нь эдийн засагт тогтворгvй байдал авчирна. Тиймээс тогтворжуулах хэрэгтэй гэж ханцуй шумласан. Тєв банкныхны vзэж байгаар бол “Влvvмбэрг” манай улсыг эдийн засаг нь хамгийн тогтворгvйтсэн орноор шалгаруулсан бололтой.

Тєв банкныхан тєгрєгийн ханшийг тогтворжуулахын тулд санхvvгийн захаас ам.долларыг хураах ажиллагаа идэвхvvлсэн. Монголбанк-ныхан мєнгєний зах зээлийг тогтворжуулахын тулд валютын дууддага худалдааг долоо хоногт хоёр удаа хийдэг болсон. Энэ механизмаараа дамжуулаад санхvvгийн захаас ам.долларыг татав. Хамгийн сvvлийн дуудлага худалдаагаараа 14.3 тэрбум ам.доллар худалдаж авав. Оны сvvлийн хагаст Тєв банк ам.долларыг хурааснаараа 2.2 тэрбум ам.доллартой дvйх валютын нєєцтэй боллоо. Алтны vнэ єссєн нь валютын нєєц єсєхєд нєлєєлсєн л байх. Гэхдээ Тєв банкны ерєнхийлєгч энэ жил 800 сая ам.доллар санхvvгийн захаас татсанаа дуулгасан юм. Тэгэхээр ямар аргаар валютын нєєц хоёр дахин єссєн нь тодорхой байгаа биз. Дэлхийн нийтийг хамарсан санхvv, эдийн засгийн хямралд манай орон нэрвэгдсэнийг санаж буй биз.

Тэгэхэд санхvvгийн зах зээл ам.долларын хомсдолд орж тєгрєгийн “сулрал”-ыг тогтоон барихаар интервенц хийн нєєцєє шавхаад бадар барьж байснаа бодвол ч додигор болсон. ОУВС-гаас зээлсэн 238 сая ам.доллар аминд орсонсон.

Монголбанк захаас ам.долларыг татсан нь тєгрєгийн ханшийг тогтворжуулах зорилготой. Гэвч валютын ханш тогтворжиж байна уу гэвэл vгvй. Харин ч аймаар том савлаад байгаа юм биш vv. Єнгєрсєн 12 дугаар сарын дундуур “Найман шарга” худалдааны тєв дээр ам.доллар бvр 1199 тєгрєгтэй тэнцэж ирсэн. Тухайн сарын 14-нд Монголбанкны жигнэсэн дундаж ханшаар нэг ам.доллар 1211.75 тєгрєг тэнцэж байж. Гэтэл єчигдрийн байдлаар 1267.38 тєгрєгтэй тэнцэж, “хоёрч” ирлээ. Ам.долларын ханш 20 хоногийн дотор 56 тєгрєгєєр єссєн байгаа биз. Vvнийг тогтвортой байна гэх vv, савлаж байна гэх vv, Л.Пvрэвдорж ерєнхийлєгч єє. Таныг тогтворжуулах гээд захаас ам.доллар худалдаж аваад байна гэсэн чинь савлуулах мэх хийж байж шvу.

Тогтворжуулахын тулд арилжааны банкуудаас худалдаж авах, бас худалдах тунгаа тааруулах хэрэгтэй юм биш vv. Ам.долларын ханш 20 хоногийн хугацаанд 50 тєгрєгєєр “vсэрсэн” нь тун таараагvйг харуулж байгаа бус уу.

Эдийн засагчид тєгрєгийн ханш чангарсан, суларч байгаа vйл явцыг хараа салгахгvй ажиж байгаа. Тэдний нэг эдийн засгийн ухааны доктор Г.Янсанжав валютын ханшийн савлагааг ажигласнаа ийн дvгнэж байна. Тэрбээр “Сvvлийн cap орчмын хугацаанд л ам.долларын ханш 60 тєгрєгєєр єслєє. Энэ бол Сангийн яамны Монголбанктай сvлбэлдэж хийж байгаа буруу бодлого. Тєгрєгийн ханш чангарах тусам иргэдэд ашигтай. 300 мянган тєгрєгийн цалин авдаг хvн 1200-аар ам.доллар авах, 1260-аар авах хоёр асар ялгаатай. Ам.долларын ханш чангарах нь Сангийн яам, цаашлаад Засгийн газарт ашигтай. Ам.долларын ханшийг албаар чангаруулж байж зэс, нvvрсний экспортоос орж ирэх валютыг олон тєгрєгєєр сольж тараах мєнгєє олох гэж байгаа юм” хэмээсэн. Хэрвээ ийм бодлоготой байгаа бол ч хэцvv л юм. Юутай ч Тєв банкны толгойлогчид тєгрєгийн ханшийг тогтворжуулах нэрээр савлуулаад байгаа нь сvvлийн сарын хугацаанд илэрхий боллоо.

Э.Хангай


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих