Баянхошуу, Зурагт орчим агаар дунд зэргийн бохирдолтой байна

news_77998_1

Агаарын чанарын албанаас авсан агаарын чанарын индексийн мэдээллийг хүргэж байна.

Өглөөний 08:00 цагийн байдлаар Телевиз, Монгол газар, Баянхошуу орчимд агаар “Дунд зэргийн бохирдолтой” байна. Тухайлбал, Баянхошууд АЧИ хамгийн өндөр буюу 387 байна. Харин Баруун 4 зам, Бөхийн өргөө, Ургах наран, Нисэх, Толгойт, Амгалан орчмын агаар “Бага зэргийн бохирдолтой” байна.

Агаарын чанарын индекс 251-400 буюу дунд зэргийн бохирдолтой үед нийт хүн амын эрүүл мэндэд бага зэрэг сөрөг нөлөөлөл илэрч эхэлнэ. Хэт мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл хүндээр илэрнэ.

Тйимээс зүрх, уушгины архаг өвчтэй болон өндөр настай хүмүүс, хүүхдүүд гадаа удаан хугацаагаар байх болон гадаа биеийн хүчний хүнд ажил хийхээс зайлсхийх, архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмийг хугацаанд нь уух шаардлагатай. Мөн цэвэр агаарт салхинд гарахыг зөвлөж байна.


URL:

Сэтгэгдэл бичих