Өнөөдөр балжиннямтай, шинийн 1-ний өдөр

5c0b1c85e2506Өнөөдөр 12 дугаар сарын 8. Билгийн тооллын 1. Өвлийн дунд хөх хулгана сарын зургаан цагаан мэнгэтэй, хөх нохой өдөр. Өдрийн наран 08 цаг 25 минутад мандан, 17 цаг 05 минутад жаргана.

 

Энэ өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Энэ өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эрхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгч, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Балжиннямтай өдөр. Үс шинээр үргээлэх буюу засуулахад тохиромжгүй, нас ахар болно гэжээ.


URL:

Сэтгэгдэл бичих