60 тэрбумын хэргээр хэлэлцүүлэг хийнэ

8251c0f7-f3f7-4e94-bbeb-1b96930c4694УИХ-ын дарга М.Энхболд ирэх долоо хоногт 60 тэрбумтай холбоотой асуудлаар Төрийн байгуулалтын хороог хуралдуулах чиглэлийг өчигдөр чуулганы индэр дээрээс хэлсэн үгэндээ тодотгосон юм. Тэрбээр  “60 тэрбумын” гэх хэргээр Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга ирэх 7 хоногт хэлэлцүүлгээ хий. Ёс зүйн дэд хороо ЖДҮХС-гийн асуудалтай нэр холбогдсон гишүүдийнхээ ёс зүйтэй холбоотой асуудлыг хэлэлц, дэд хороогоо хуралдуул. Хэрвээ дэд хорооны чинь ирц бүрддэггүй юм бол хуралд ирэхгүй байгаа хүмүүсээ чөлөөлж, өөр хүмүүсийг оруулж, үйл ажиллагаагаа явуулах нь зүйтэй. Улсын Их Хурлын даргын хувьд үүнийг үүрэг болгож байна гэсэн юм.

news.mn


URL:

Сэтгэгдэл бичих