Avengers-ийн шинэ ангийн трейлэр цацагдлаа

avengers_title.0Марвел студи, Уолт Дисней компани Avengers франчайзын үргэлжлэл “Avengers: Endgame” киноны албан ёсны трейлэрийг өчигдөр /2018.12.07/ олон нийтэд цацлаа. Ирэх оны дөрөвдүгээр сарын 26-нд албан ёсны нээлтээ хийх уг кинонд өмнөх ангийн дүрүүдээс гадна Ахмад Марвел, Шоргоолжин хүн албан ёсоор нэмэгдсэн байна.

Киноны зураг авалт Infiniti War төсөл дууссаны дараа албан ёсоор эхэлсэн байна. Түүнээс гадна  “Avengers: Endgame” киноны визуал эффектийг “Industrial Light & Magic”, “Weta Digital” тэргүүтэй 12 компани хийж байгаа аж. Avengers-ийн шинэ ангийг өмнөх ангийн нэрээр нэрлэнэ гэж 2014 онд олон нийтэд зарласан ч ийнхүү эцсийн мөчид “Endgame” гэж нэрлэхээр болжээ.

ZINDAA.MN


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.