Албан тушаалаасаа огцрох өргөдлөө өгөхийг Т.Мэйд уриалжээ

5c0b6121f4154Европын Холбоотой байгуулсан одоогийн хэлэлцээрийн төслийг парламент сайшаан батлахгүй бол албан тушаалаасаа огцрох өргөдлөө өгөхөд хүрнэ гэдгийг Их Британийн Засгийн газрын гишүүд Ерөнхий сайд Тереза Мэйд сануулжээ. Энэ тухай “The Daily Telegraph” сонин мэдээлсэн байна.

 Тус сонины мэдээлснээр, сүүлийн өдрүүдэд Их Британийн Засгийн газрын гишүүд “Brexit”-ийн хэлэлцээрийг хамгийн сайн нөхцөлтэйгээр  Европын Холбоонд тавихыг Т.Мэйд ятгахыг оролдож байгаа аж. ЕХ-ны дээд хэмжээний уулзалтын үеэр баталсан баримт бичгийн төслийг Их Британийн парламент энэ сарын 12-нд эсэргүүцэж, үүний дараа ерөнхий сайд  ЕХ-той шинээр хэлэлцээрт хүрэх асуудал амжилтгүй болвол түүнийг албан тушаалаас нь огцруулах магадлал өндөр байна гэж эх сурвалж мэдээлсэн байна.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.