Хамгийн олон нүүдэл хийсэн сум

Ховд аймгийн Алтай сум 1924 онд байгуулагдсан. Монгол орны баруун хязгаарт Алтайн нурууны хяраас Алтайн цаадах говь, Байтагийн уулсаас нааш үргэлжлэх өргөн уудам нутагтай. Тус суманд одоо 750 өрх, 3000 гаруй хүн амьдардаг.

Сумын төв Буултын ширэг, Хөх толгой, Олон ендэр зэрэг газраар нүүдэллэн явсаар 1948 онд Бодончийн үзүүрт, 2009 оноос Боомын амны Хөх өндөр хэмээх уулын энгэрт суурьшиж байна.

Нийслэлээс 1450 км, аймгийн төвөөс 300 км алслагдсан энэ сум олон удаа нүүдэл хийх болсон шалтгаан нь газрын хөрс нь намаг­шилт ихтэй холбоотой гэнэ. Байгалийн эрс тэрс уур амьсгалтай, нутгийн хамгийн өндөр цэг нь Цагаан тэмээтийн овоо, хамгийн нам дор цэг нь Бор цонжийн говь юм.

Алтан гадас, Алаг тэхтэй, Улаанхайрхан, Халзан Хавтагийн сүрлэг уулс, Хонь ус,Тахь ус, Ёлхон Цонжийн өргөн уудам говь, Ангирт,Бодонч, Барлагийн цэнгэг уст голуудтай. Энэ нутгийн домог болсон Хорин харуулын удамтай, Халиудаа баатар, Гурван баатрын хөшөө бүхий үзэсгэлэнт сайхан  нутагтай сум юм.

Эх сурвалж: “Монцамэ”


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.