Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн сүрьеэгийн диспансерт хэрэгжсэн төслийн үр дүнтэй танилцлаа

width2x_MK2kxC1x3BoFgiFКанадын Элчин Сайдын яам, “Канад сан” болон Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төв хамтран сүрьеэгийн диспансерт 100% бүрэн засвар хийж, үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна.  Өнөөдөр Монгол дахь Канадын элчин сайд Дэвид Спрул, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Эрүүл мэндийн төвийн дарга Ж.Энхзул нар төслийн үр дүнтэй танилцлаа. Канадын элчин сайд Дэвид Спрул: “Төслийг хугацаанд нь үр дүнтэй хийж гүйцэтгэснийг харах маш сайхан байна. Эмч, үйлчлүүлэгч нарт тохитой орчин бүрдсэнд баяртай байна” гэж хэллээ. Мөн УИХ-ын гишүүн Б.Саранчимэг энэ онд тус дүүргийн эрүүл мэндийн салбарт тоног төхөөрөмжүүдийг шийдвэрлэж ажиллалаа. Цаашдаа ч хүн амын эрүүл мэндэд хувь нэмэр оруулж, дэмжиж ажиллах болно гэдгээ илэрхийлсэн юм.


URL:

Сэтгэгдэл бичих