Ирвэсний зургийг хамгийн ойроос авсан нь

Байгаль дээр байгаа ирвэсний фото болон видео зургийг ойрхон зайнаас авна гэдэг бол ховор, азтай завшаанд тооцогддог.

Яагаад гэвэл маш нуугдамхай, нууцлаг амьтан бөгөөд дээр нь тухайн амьдардаг газар нутгийнхаа байгалийн өнгөтэй гайхалтай зохицсон ивээл өнгөтэй, ихэвчлэн шөнийн цагаар хооллодог юм. Ирвэс хүн хүрэхэд амаргүй аглаг буйд, цас, мөс, хад чулуу ихтэй өндөр цавчим ууланд амьдардаг тул байгаль дээр нь ирвэсийг харах, зураг авах хувь тохиол хүссэн хүн бүрт олддоггүй.

Д.Цэвээнравдан фото зураг сонирхогч бөгөөд ирвэсний фото зургийг хамгийн ойрын зайнаас хоёр удаа авсан азтай хүн билээ. Эхнийхйиг нь 2008 оны 11 дүгээр сарын эхээр авсан бол хоёр дахь удаадаа 2010 оны 11 дүгээр сарын 18 нд авчээ.

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газраас сүүлийн таван жил ирвэс болон бусад нэн ховор амьтдын хууль бус агнуур, худалдааг бууруулах, таслан зогсоох, тэдгээрийн гаралтай арьс, үс, эвэр, мах болон бусад түүхий эд, эрхтний худалдааг бууруулах, арилгах, хяналтдаа авах чиглэлээр багагүй ажлыг баруун бүсийн аймгуудад хийсэн. Байгаль хамгаалал, тэр дундаа ирвэс хамгааллын арга хэмжээний үр дүн нь үндэсний хэмжээнд болон баруун бүс нутаг, аймаг, сумдад мэдэгдэж байна.

А.Бямбасүрэн

Эх сурвалж: “Монцамэ”


URL:

Сэтгэгдэл бичих