“Miss Universe” тэмцээний шилдэг дөрөвт Монгол үндэсний хувцас багтжээ

47686936_294916871140926_967192571673575424_n

67 дахь удаагийн “Miss Universe”тэмцээний финалын шалгаруулалт  арванхоёрдугаар сарын 16-ны өдөр Тайланд улсын Бангкок хотноо зохион байгуулагдах гэж байна.Тус тэмцээнд анх удаа Монгол улсаа төлөөлөн мисс, загвар өмсөгч Д.Долгион оролцож байна. “Miss Universe” тэмцээний шилдэг үндэсний хувцастай миссийг өнөөдөр тодорно.  94 улсын гоо бүсгүй оролцож буй тус тэмцээний шилдэг үндэсний хувцастай дөрвөн улсын нэгээр манай улсын үндэсний хувцас багтжээ.

Д.Долгионы амилуулах үндэсний хувцсыг “Торго” салонд урлажээ. Дундад зууны үеийн Монгол хатдын хувцас өмсгөлөөс санаа авч  нийт 100 мянга орчим чимэглэлийг гар аргаар  оёсон байна. Мөн Монгол үндэсний хувцасны уламжлалт оёдлын арга ажиллагаа, деталь хэсгүүдийг тусгаснаас гадна олон зуун жилийн түүхтэй Монгол уран дархадын уран нарийн хийцийг шингээжээ.

Түүнчлэн нэрт яруу найрагч Д.Нацагдоржийн “Миний нутаг” шүлгийн хэсгээс оруулснаас гадна чимэглэл деталь хэсгүүд дээр уул, ус, үүл, ургамал, олон мянган жилийн өмнөх монгол хадны зургийн дүрслэлээр зурагдсан  ан амьтныг дүрсэлж өгчээ.  Өнгөний хувьд орчлон ертөнцийг гэрэлтүүлэгч нарны алтан шаргал өнгийг билэгджээ.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.