35 жил хоригдсон Колумбийн мафийн толгойлогчдын нэг оргожээ

news_78066_1

“Сийрсэн малгай” хочит Колумбийн мафийн толгойлогчдын нэг асан Хорхе Рока Суарес Боливт эрүүл мэндийн шалтгаанаар шоронгоос эмнэлэгт хүргэгдсэнийхээ дараа оргосон тухай “Pagina Siete” сонинд мэдээлэв.

Тэрээр Колумбийн Медельиний хар тамхины картелийн зартай удирдагч Пабло Эскобарын хамтрагч байсан бөгөөд АНУ-д 35 жил хоригдоод энэ жилийн эхэнд төрөлх Боливийн шоронд үлдсэн 15 жилийн ял эдлэхээр шилжсэн аж.

48056355_1523400624459044_295431528773582848_n

Боливийн Гэмт хэрэгтэй тэмцэх тусгай хүчний орлогч дарга Фернандо Роха мэдэгдэхдээ, “Бие нь муудсан Хорхе Рока Суарест шүүхийн шийдвэрийн дагуу Ла Пас хотын эмнэлэгт 10 хоног цагдаагийн хараа хяналт дор эмчлүүлэхийг зөвшөөрсөн юм. Харамсалтай нь, өчигдөр орой тэрээр оргож чадлаа. Түүнийг одоо хаана байгааг тогтоогүй байна” гэжээ.

Б.Туг


URL:

Сэтгэгдэл бичих