Аваргууд гурав дараалан хожлоо

712-154440212647686788_10218463786492184_3274875411732889600_o

MNBA Үндэсний лигийн тэргүүн хэсгийн гурван тоглолт өнгөрсөн бямба гарагт боллоо. Бямба гаригийн гайхалтай гурван тоглолтын хамгийн оргил тоглолт нь Үндэсний лигт сүүлийн хоёр жил дараалж аваргалаад буй Архангай Алтан Дорнодын Дайчид болон энэ жил бүрэлдэхүүнээ хүчирхэгжүүлээд буй Өвөрхангай Тэнүүн Өлзий багуудын хооронд болсон байна. Тоглолт дуусах хүртэл өрсөлдөөнтэй тоглолтыг багууд үзүүлж эцсийн мөчид Дайчид 100-95-аар хожив. Тус тоглолтод ОУХМ Ц.Азбаяр Архангай нутгийн төлөөх эхний тоглолтоо хийж 14 оноо, 3 оновчтой дамжуулалт өгчээ. Тэгвэл энэ тоглолтын гол баатар нь ОУХМ Г.Баттөр байж 24 оноо, 5 самбараас бөмбөг авалт, 7 оновчтой дамжуулалт өгч сайн тоглолтоо үзүүлсэн юм. Харин эсрэг багаас ОУХМ Д.Дэлгэрням 22 оноо, 11 самбараас бөмбөг авалт, Б.Дархантөгс 20 оноо, 7 самбараас бөмбөг авалт, 6 оновчтой дамжуулалт А.Гансүх 20 оноо, 10 самбараас бөмбөг авалт, 8 оновчтой дамжуулалттай тоглолтыг өндөрлүүлсэн байна.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.