Р.Амаржаргал: Улс төрийн нам хариуцлагаа ухамсарлаж,шинэчлэл хийх ёстой

712-1544491691amarjargal

АН-аас бараг л хөөгдлөө гэгдэж байсан Р.Амаржаргал саяхан АН-ын дэд дарга болж улстөрд эргэн ирлээ. Үндсэндээ энэ явдал хоёр дахь удаагаа болж уламжлал тогтох шахуу үзэгдэл болох шиг болов. Улстөрчийн хувьд туршлагатай,улстөрийн амьдралын цөмд ажиллаж ирсэн тэрээр ултөрд үүсээд буй өнөөгийн нөхцөл байдлын талаар өөрийн байр сууриа илэрхийлжээ.

Монгол улсад нам дамжсан бүлэглэл, “шударга бусын хонгил” бодитоор бий болсон гэдгийг өнөөгийн ерөнхий сайд илчилж,үүний эсрэг тууштай тэмцэхээ илэрхийлээд байгаа. АН-ын туршлагатай улстөрчид ч энэ талаар ам нээсээр байна.
АН-ын дэд дарга Р.Амаржаргал Өнөөдөр сонинд /2018.12.10/ өгсөн ярилцлагадаа “ Би энэ талаар олон жилийн өмнөөс ярьсан. Эдийн засгийн бүлэглэлүүдийн хэтэвч нэг болж, нам дамжсан бүлэглэл гарч ирээд байна гэдгийг арваад жилийн өмнө анхааруулж байсан” гэжээ.
Харин үүнийг засах тухайд улстөрийн нам хариуцлагаа ухамсарлаж, шинэчлэл хийх ёстой. Нийгэм ч хариуцлагаа үүрэх ёстой. Эцсийн дүндээ бидний хийсэн сонголт ямар байгаа билээ, юуг дагаж намирч байгаа билээ гэдгээ хүн бүр бодох, эрүүл саруул ухаанаар харах гэж оролдох цаг ирсэн. Ийм байдалд хүрэхэд хүн бүрийн оролцоо байгаа. Тэхээр бурууг бусдад тохчихоод, өөрөө цэвэр цэмцгэр хүн шиг суугаад байж болохгүй гэсэн байр суурь илэрхийлсэн байна. Түүнчлэн өнөөгийн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг намынхантайгаа, төрийн бусад институцтэй нэлээд сайн зөвлөлдөж, яавал төрийн институцийг бэхжүүлэх вэ гэдэгт чиглэсэн шийдвэр гаргах байх гэж найдаж байна гэсэн байна.Болохгүй, бүтэхгүй байгаагаасаа салах нь зөв. Ялангуяа шударга бус,хууль зөрчсөн хүмүүстэй эвлэрэх шаардлага байхгүй. Хоёр нүүр,ялгаатай стандарт гаргаж бүр ч болохгүй. Хууль зөрчигч  өөрийнх нь талынх бол толгойг нь илдэг,эсрэг талынх бол төрийн хамаг хүч чадлыг  гаргадаг байвал шударга ёс яаж тогтох билээ. Ер нь бол үеийн үед ийм хандлага байсан. Үүнээс аль болох ангижрахын төлөө л явах ёстой. ЖДҮХС-гийн зээлд нэр холбогдсон Засгийн газрын гишүүдтэй  гарцаагүй хариуцлага тооцох ёстой. “60тэрбум”-ын асуудал байгаа хариуцлага тооцох л хэрэгтэй” гэжээ.

URL:

Сэтгэгдэл бичих