Монголын алба хаагчид 30 гаруй хүний амийг аварчээ

712-1544488728d39033_11793185_993338160690703_786520313_n_x974

Судан улсад үүрэг гүйцэтгэж буй Монголын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид олон хүний амь насыг гал түймрийн аюулаас хамгаалж, баатарлаг гавьяа байгуулжээ. Энэ талаарх мэдээллийг тус улсын хэвлэл мэдээллийн байгууллага нийтэд түгээж, ард иргэдийнхээ баярлаж талархсан сэтгэлийг алба хаагчдад дамжуулсан байна. Тодруулбал, Зэвсэгт хүчний VIII ээлжийн мотобуудлагын батальоны цэргийн 14 алба хаагч, гурван техниктэйгээр эргүүлийн үүрэг гүйцэтгэж байжээ. Энэ үед Париант суурингаас найман км зайтай орон нутгийн жижиг омгийн ойролцоо их хэмжээний гал гарсныг мэдэн шуурхай ажиллаж, яаралтай тусламж үзүүлснээр 30 гаруй иргэний амь нас, эд хөрөнгийг галд өртөхөөс сэргийлж. чаджээ.

У.Орхон

Эх сурвалж: “Монголын үнэн” сонин


URL:

Сэтгэгдэл бичих