Соробан сампингийн хүүхдүүд Малайзад гайхамшиг бүтээв

Малайз улсын нийслэл Куала Лумпур хотноо арванхоёрдугаар сарын 9, 10-ны өдөр олон улсын 23 дахь удаагийн Соробан Сампин, Цээж Тооллын Аварга Шалгаруулах Тэмцээн амжилттай болж өнгөрлөө.

Тус тэмцээнд Монгол улсаас 53 суралцагч, 11 багш, 21 эцэг, эхийн хамтаар 85 хүний бүрэлдэхүүнтэй оролцсон ба манай суралцагчид нийт 9 ангилалд дэлхийн 40 орны 3000 орчим хүүхэд, багачуудтай өрсөлдөв.
ТУС ТЭМЦЭЭНЭЭС
Үнэмлэхүй аварга /Гранд Чампион/ -1,
Аварга -16,
Алтан цом – 20,
Мөнгөн цом – 10
Хүрэл цом – 6 авлаа

Мундаг хүүхдүүддээ баяр хүргэе.


URL:

Сэтгэгдэл бичих