Франц улс онц байдал зарлалаа

cad8b2aee5621c0df0c0763e4fa64066bdb8a65dФранцын Ерөнхийлөгч Эммэнуэль Макрон өчигдөр BFMTV телевизийн шууд эфирээр мэдэгдэл хийж, улс орондоо эдийн засаг, нийгмийн онц байдал тогтоож байгаагаа зарлажээ. Тэрээр мөн 2019 он хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 100 еврогоор нэмэгдэж, ажилтнуудын оны эцэст авдаг үр дүнгийн шагналын мөнгөнөөс татвар тооцохгүй байхаар болсныг зарласан байна.

Түүний хэрэгжүүлэх энэ болон өөр бусад арга хэмжээ нь төсөвт 8-10 тэрбум еврогийн ачаалал үүсгэж байгаа бөгөөд энэ санхүүжилтийг олох аргыг одоогоор эрэлхийлж байна гэж төрийн нарийн бичгийн дарга Оливье Дюссо мэдэгджээ.

Ерөнхийлөгч ийнхүү өөрийн арга хэмжээгээ авсан ч шар хантаазтануудын бослого эсэргүүцлийн хөдөлгөөн зогсохгүй гэдгийг зохион байгуулагч нар нь мэдэгджээ. Шар хантаазтануудын эсэргүүцлийн жагсаал, эмх замбараагүй байдлаас бол төмөр зам, зочид буудал зэрэг үйлчилгээний байгууллагууд хохирол амсч байгаа бөгөөд зөвхөн Парис хотод болсон эмх замбараагүй байдлын улмаас сүүссэн хохирлын хэмжээ тэрбум еврод хүрсэн талаар орон нутгийн хэвлэлүүдэд мэдээлж байгаа юм.

Eagle.mn


URL:

Сэтгэгдэл бичих