Г.Занданбал, Б.Энххүслэн нар улсын рекордыг шинэчлэн тогтоолоо

163852

БНХАУ-ын Ханжоу хотод усанд сэлэлтийн ойрын зайн буюу 25 метрийн бассейнд явагддаг ДАШТ өнөөдөр эхэллээ. 14 дэх удаагаа зохиогдож буй уг тэмцээнд 60 орны тамирчин ганцаарчилсан болон багийн төрлөөр өрсөлдөж байгаа юм. Тэмцээнд Монгол улсаас ОУХМ Г.Занданбал, Б.Энххүслэн нарын дөрвөн тамирчин оролцож байна.

Өнөөдөр ОУХМ Г.Занданбал эрэгтэйчүүдийн 100 метрийн мэлхий сэлэлтээр 1:02.93 минутын амжилтаар улсынхаа рекорд амжилтыг шинэчлэн тогтоолоо. Мөн ОУХМ Б.Энххүслэн эмэгтэйчүүдийн 200 метрийн өврөөр даллах сэлэлтээр 2:04.84 минутын амжилтаар 56 орноос 37 дугаар байрт орсноос гадна улсынхаа рекордыг шинэчлэн тогтоожээ.

zandanbal


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.