Ж.Энэрэл: Хөгждөггүй, урагшилдаггүй ”Гоёл” наадмаа хэзээ болих вэ

25353991_1695629197135889_6915375893422988834_n_500x500Жил бүр загварын салбарын шилдгүүдийг тодруулдаг “Гоёл” наадам үргэлж хэл ам дагуулдаг. Загварын зарим акулууд “Гоёл”-ын зохион байгуулагчидтай түнжин хагарч, шавь нараа ч оролцуулахаа болиод удаж байгаа нь үнэн. Тэгвэл гадны улсуудад амжилттай ажиллаж байгаа зарим модельд ч “Гоёл” наадам таалагддаггүй бололтой. Учир нь олон улсад амжилттай ажиллаж байгаа модель Ж.Энэрэл “Гоёл”-д дургүйгээ илэрхийлжээ. Тэрбээр “Энэ хөгждөггүй, урагшилдаггүй Гоёл наадмаа хэзээ болих вэ” хэмээн цахим хуудастаа бухимдлаа илэрхийлээд авсан байна. Түүний ийнхүү бичсэнээс харахад Ж.Энэрэлийг дэмжигчид түүнийг “Гоёл” наадмын тайзнаа харахгүй бололтой. Эх сурвалж http://www.info.mn


URL:

Сэтгэгдэл бичих