Нохой салхилуулах үйлчилгээг Орос улс анх удаа нэвтрүүлэв

7e7e83a326abb3ebaa5443b1e2b0b7f2

ОХУ-ын Тюменийн Их сургуулийн хэсэг оюутан нохой салхилуулах “Walkie-Doggiе” үйлчилгээг Орост анх удаа нэвтрүүлжээ.

“Гэртээ нохой тэжээдэг хүмүүст нохойгоо салхилуулж чадахгүй тохиолдол нэг биш удаа тохиолддог. Янз бүрийн шалтгаанаар эзэн нь нохойгоо салхилуулж чадахгүй болдог, өвддөг ч юм уу, ажил ихтэй ч юм уу. Зарим нь зүгээр л нохойгоо салхилуулахаас залхуурч болно. Энэ үйлчилгээ хэн хэндээ ашигтай. Оюутнуудын хувьд нэмэлт орлого олох боломж нээгдэж байгаа” хэмээн үйлчилгээг санаачлагч Дмитрий Строков РИА Новости-гийн сурвалжлагчид ярьсан байна.

Walkie-Doggiе нэртэй апп-ыг ажиллуулж байгаа бөгөөд үйлчилгээ авах хүсэлтэй хүн апп-аар дамжуулан захиалгаа өгөх юм. Нохой салхилуулах оюутнууд нохойны үүлдрийн онцлог зан шинж, нохойтой хэрхэн харьцах зэрэг сургалтад хамрагдах гэнэ.


URL:

Сэтгэгдэл бичих