ХАНЬ МИНЬ

47477610_1031732323701614_4646573320513257472_nҮзэсгэлэнт бүсгүй явахад чинь чамдаа би дурласан
Үрчгэр эмгэн болсон ч дурласаар байх болно
Үргэсэн зээр шиг явахад чинь чамайгаа би хайрласан
Үхэлтэй нүүр тулсан ч хайрласаар байх болно
Гал шиг сарнай байхад чинь чамтайгаа би ханилсан
Гандсан цэцэг болсон ч ханилсаар байх болно
Замын үзүүрт таарахдаа чамтайгаа би хөтлөлцсөн
Зандан эрхитэй болсон ч хөтлөлцсөөр байх болно
Хав хархан гэзэг чинь цав цагаанаар хувирч
Хараа булаам төрх чинь бөгтөр хайлаас шиг болсон ч
Хулсан таягны чинь өлмийд залуугийн захидлаа дэлгээд
Хуудас, мөр гээлгүй уншиж өгнө хань минь
Харц харцандаа уусаж хайр бүтээсэн биес минь
Харвасан сум шиг амьдралд хүн чулуу шиг элэгдлээ ч
Хатаж хуурайшсан гараараа чинийхээ зүрхийг тэврээд
Халуун сэтгэлийн дурсамжаа ярьж өгнө хань минь
Өгөөмөр нандин хайраа чамдаа зориулж ханьсчихаад
Өтөл насны толгод дээр бодлогошрон суухын цагтаа
Хайртай байсан чинийхээ дулаан өврийг дэрлээд
Хамгийн сүүлчийн шүлгээ бичиж өгнө хань минь.

Чамдаа.

/ Ч.Чагнаадорж /


URL:

Сэтгэгдэл бичих