Г.Ууганбаатар: Монголынхоо нэрийг дэлхийд гаргасан “алгын чинээхэн” охиноороо бахархаж байна

15445221505c0f89a61b610

Малайз улсын нийслэл Куала Лумпур хотноо арванхоёрдугаар сарын 9, 10-ны өдөр олон улсын 23 дахь удаагийн Соробан сампин, цээж тооллын аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын соборан сампингийн хүүхдүүд бахдам амжилт үзүүлж, Монгол түмнээ баярлуулсан.

Тэдний нэг болж, АЛТАН цомын эзэн болсон найман настай У.МИШЭЭЛ охины аав Г.Ууганбаатараас зарим зүйлийг тодруулж, баярын сэтгэгдлийг нь сонслоо.

-Бяцхан охин нь АЛТАН цомын эзэн боллоо. Баяр хүргэе. Юун түрүүнд сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Мэдээж сэтгэгдэл маш өндөр байна. Өчигдөр орой тэмцээнийхэн дүн гарч шагналаа гардаж авсан. Монголынхоо нэрийг дэлхийд гаргасан алгын чинээхэн охиноороо маш их бахархаж байна.

-Анх тэмцээнд явахад нь ийм амжилт гаргана гэж бодож, хүлээж байв уу?

-Охин маань маш их хичээж бэлтгэл хийдэг байсан болохоор амжилттай сайн оролцчих болов уу гэж найдаж, хүлээж байсан.

-Соробан сампинаар хичээллээд хэр удаж байгаа вэ?

-Манай охин хоёр дах жилдээ соробан сампинаар хоёр дах жилдээ хичээллэж байна. Жил гарангийн өмнө УАШТ-д ороод түрүүлж, олон улсын тэмцээнд орох эрх нь нээгдсэн. Тэр цагаас хойш энэ чиглэлээр нь илүү сайн хичээллүүлэх ёстой юм байна гэж бодоод эрчимтэй бэлтгэл хийсний хүчинд охин маань өнөөдөр ийм амжилтанд хүрсэн гэж бодож байна.

-Яагаад энэ спортоор хичээллүүлэх болов?

-Манай охин багаасаа л юмыг их хурдан хүлээж авч, ойлгодог. Тэрийгээ маш сайн илэрхийлж чаддаг хүүхэд байсан. Өөрөөр хэлбэл, ой тогтоолт сайтай, хурданн сэтгэдэг хүүхэд гэсэн үг. Тийм учраас бид нар илүү хөгжүүлье, дэмжье гэж бодоод энэ төрлөөр хичүүллүүлье гэж бодсон.

-Та өөртөө нь ярив уу. Хэр догдолж байх шиг байна?

 -Ярьсан. Явахдаа ааваа, ээжээ би та хоёрынхоо итгэлийг алдахгүй. Заавал амжилт гаргаад ирнэ ээ гэдэг амлалт өгсөн. Тэр ч утгаараа “Ааваа би чадсан. Алтан цомоо авчихлаа, амлалтаа бас биелүүлчихлээ шүү” гээд ярьсан. Би маш их догдолж, баярлаж хүлээж авсан.

-Гэрээ санаж байна гэнэ үү?

-Эхэндээ гайгүй байсан юм. Малайз, Сингапур гэх мэт орнуудын үзэсгэлэнт газруудаар аялж, музей энэ тэр үзлээ гоё байна гээд л нэг их тоохгүй байсан юм. Харин өчигдөр орой шагналаа авчихлаа одоо харьмаар байна. Ээж, аавыгаа санаж байна гээд ярьж байна лээ.

-Тэгнэ шүү дээ. Хэзээ Монголдоо ирнэ гэж байна?

-Өнөөдөр ирнэ. Тэсэн ядан хүлээгээд л сууж байна даа.

Эх Сурвалж: Zaluu.com

Т.Гэрэл


URL:

Сэтгэгдэл бичих