ШШГБ-ын алба хаагчдын 84 айлын орон сууцны түлхүүр гардуулах ёслолын ажиллагаа боллоо

15445789205c1067681cff6

Шүүхийн шийдвэр байгууллагын алба хаагчдын 84 айлын орон сууцны түлхүүр гардуулах ёслолын ажиллагаа /2018 оны 12 –р сарын 11-ний боллоо.

Ёслолын ажиллагаанд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Хууль зүй, дотоод хэргийн яамны Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Н.Цэвэлмаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, бригадын генерал Ц.Амгаланбаяр болон Ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүд, барилгын ажлын гүйцэтгэлийг хийсэн “Цээб” ХХК-ны ерөнхий захирал П.Энхтайван болон тус орон сууцанд орж буй алба хаагчид тэдгээрийн гэр бүлийнхэн оролцов.

Үйл ажиллагааг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нээж,  орон сууцны түлхүүрээ гардан авах гэж буй алба хаагчид болон тэдгээрийн гэр бүлийнхэнд эрүүл энхийг хүсээд энэхүү байрандаа олон жил, сайн сайхан амьдрахыг ерөөсөн юм.

 Мөн тус барилгыг богино хугацаанд барьж ашиглалтад оруулж, алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэн ая тухтай орчинд амьдрах, ар гэртээ санаа зоволгүй албан үүргээ гүйцэтгэх нөхцөл боломжийг бүрдүүлж байгааг дурдаад Хууль зүйн салбарын хэмжээнд 2200 гаруй алба хаагчдыг орон гэртэй болгосон гэдгийг онцолж, цаашид энэхүү ажлыг үргэлжлүүлнэ гэв.

Тус байрны 47.13 м2 орон сууцыг албан үүргээ гүйцэтгэж яваад нас барсан 415 дугаар хаалттай хорих ангийн алба хаагчийн 6 хүүхэдтэйгээ өрх толгойлон үлдсэн эхнэрт нь олгосон юм.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр жил бүр тодорхой бодит ажлуудыг хийсээр ирсэн бөгөөд 2006 оноос хойш нийслэлд 758, хөдөө орон нутгийн 16 аймагт 571 нийт 1329 айлын  орон сууцыг тус тус барьж ашиглалтад оруулжээ.

Б.Анир


URL:

Сэтгэгдэл бичих