ЗУРГААН ТИВИЙН ОРГИЛЫГ ЭЗЭГНЭЖЭЭ

Америкийн 15 настай Жордан Ромеро түүхэн дэх зургаан тивийн хамгийн өндөр оргилд гарсан хамгийн залуу уулчин боллоо. Түүнээс өмнө Британийн Жорж Аткинсон өнгөрсөн тавдугаар сард 16 настайдаа цуврал авиралт хийж дэлхийн дээд амжилт тогтоож байжээ.

Ромеро өнгөрөгч долоо хоногийн бямба гарагт Антарктидын 4892 метр өндөр Винсон оргилд амжилттай гарсан тухайгаа «Facebook» дэх блогоороо дамжуулан ээждээ мэдээлсэн байна. «Одоо буух хэрэгтэй. Тэгээд тэмдэглэе» гэж авиралтаа лхагва гарагт эхэлсэн хүү бичжээ. Тэрбээр тивүүдийн өндөр уулуудын оргилд аав, ээжийн хамт гардаг байна.

Ромеро хүү долоон ууланд, тэдгээрийн дотор Африкийн 5895 метр өндөр Килиманжаро, дэлхийн хамгийн өндөр буюу 8850 метр өндөр Эверестэд гарчээ. Сүүлийн хоёр ууланд 10 ба 13 настайдаа гарсан байна. Түүний оргилд нь гарсан бусад уул гэвэл 2007 оны дөрөвдүгээр сард Австралийн Косцюшко, 2007 оны долдугаар сард Кавказын Эльбрус, 2007 оны 12 дугаар сард Өмнөд Америкийн Аконкагуа, 2008 оны долдугаар сард Хойд Америкийн Маккинли, 2009 оны есдүгээр сард Индонезийн Пунчак Жая уул байна.

Жордан хүү эртний мөрөөдлөө биелүүлжээ. Дунд сургуульд сурдаг байхдаа зургаан тивийн хамгийн өндөр оргилуудын тухай олж мэдсэн байна. «Аавдаа бүгдийг ярихад татгалзаагүй. Бид шууд бэлтгэлээ хийж байж билээ» гэж тэрбээр дурсан ярив.

З.Амгалан


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.