Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг Орхон аймагт буурч байна

5c0f1f25d3517

Орхон/МОНЦАМЭ/ Сүүлийн жилүүдэд улсын хэмжээнд гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг өссөн үзүүлэлттэй байгаа бол Орхон  аймагт буурч  байгаа сайн мэдээ байна. Тухайлбал,  2016 онд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буй 640 гэр бүлийн бүртгэл Цагдаагийн газарт байсан бол  2017 онд 540 болж буурчээ.

“Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” хуульд зааснаар “Түр хамгаалах” байрын хаяг байршлыг нууцалж, Цагдаагийн байгууллагын хамгаалалтад байлгах ёстой байдаг. Гэвч Орхон аймагт ийм боломж муу байдаг аж. Цөөн хүн амтай, газар нутаг багатай тул “Түр хамгаалах байр”-ыг бараг хүн бүр мэддэг гэнэ. Мөн гэр бүлийн хүчирхийллээс дайжиж хамгаалуулахаар ирсэн иргэд өөрсдөө нөхөр, эхнэртээ хаана байгаагаа заагаад өгчидөг аж. Иймд “Түр хамгаалах байр”-ыг Цагдаагийн байгууллага хяналтандаа авах, хүчирхийлэлд өртсөн иргэдийн үүргийг бас чангатгах хэрэгтэй байгаа ажээ.

Орхон аймагт 2014 оноос эхлэн гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдийг байрлуулах “Түр хамгаалах” байрыг хувийн хэвшлийн эмнэлэгтэй хамтран ажиллуулж, гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдод тусламж үзүүлэх болсон юм.

Монцамэ агентлаг

Б.Оюун-Эрдэнэ


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.