Улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан гэмт этгээдүүдийг баривчилжээ

5c16eb44c788aХэнтий аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасаг  улсын хэмжээнд гэмт хэрэгт сэжиглэгдэн эрэн сурвалжлагдаж байсан гэмт этгээдүүдийг баривчилжээ.

Тодруулбал, улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан иргэн Э, Х, П нарыг баривчлах ажиллагааг Эрүүгийн цагдаагийн тасгийнхан мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулж,  хаяг байршлыг нь тогтоон баривчилсан байна. Мөн  Хэрлэн, Дэлгэрхаан, Мөрөн, Баянхутаг, Галшар сумд, Өлзийт тосгонд үйлдэгдсэн малын хулгайн найман гэмт хэргийг  илрүүлэн, эзэн холбогдогчийг нь тогтоон шалгаж байна.

Иймд иргэд малчид та бүхэн малаа байнгын маллагаатай, хараа хяналттай байлгаж, гэрээт малчин ажилд авахдаа Цагдаагийн газарт ирж бүртгэлд оруулж байхыг  анхааруулж  байна.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.