“Тэс Петролиум” ХХК-ийн хариуцлагагүй үйлдлээс олон хүний амь эрсдэлд орсон байж болзошгүй

a9296ff41d5bd55088881bd5fe5d3ab7Энэ сарын 12-ны орой “Тэс Петролиум” ХХК-ийн ШТС зуны түлш шахсанаас болж өвлийн тэсхийм хүйтэнд олон зорчигчтой автобус хээр саатаж, олон хүний амь эрсдэлд орох дөхжээ. Тодруулбал Улаанбаатар-Цагаан хад чиглэлийн 50 орчим зорчигчтой автобус энэ сарын 06-ны өдөр оройны 21:00 цагийн үед Ханбогд сумаас хөдлөхдөө “Тэс Петролиум” ХХК-ийн ШТС-ын дизель түлшээр банкаа дүүргээд гарсан байна. Шөнийн 00:00 цагийн үед Манлай сумыг өнгөрч явтал автобус унтарч асахаа байжээ. Тухайн үед автобусан дотор зорчиж явсан хүмүүс “Тэс Петролиум” компани зуны түлш шахсанаас болж -30 гаруй градусын хүйтэнд түлш нь царцаж унтарлаа гэсэн дүгнэлтэд хүрчээ. Жавар тачигнасан хүйтэн шөнө нялх хүүхэд, эрэгтэй, эмэгтэй нийлсэн 50 орчим хүн ямар ч утасны сүлжээгүй эзгүй хээр газар хөлдөж үхэх шахсан талаар нэгэн иргэн бидэнд хандлаа. Мөн өөр зорчигчид ч гэсэн “Маш их гомдолтой байгаа” хэмээн фэйсбүүкт юу болсон талаар нийтэлсэн байсан.

Жавар хургасан автобуснаас өөр нөмөрлөх зүйлгүй хөдөө хээр “таг” зогссон иргэд амьд гарахын тулд бүгдээрээ цамц, куртикаа бамбарлан шатааж автобусны банкийг гадна талаас нь халааж царцаж, хөлдсөн түлшийг гэсгээжээ. Ингээд өглөөний 09:00 цагт арай хийн автобусаа асаан Дундговь аймагт ирцгээсэн байна. “Өвлийн сар эхэлсэн, цочир хүйтэрсэн байхад зуны түлш зарсаар байгаа, зуны түлш шүү гэж анхааруулаагүй зарсан, маш хариуцлагаггүй олон хүний амь нас эрсдэх нөхцөл үүссэн. ШТС-уудын түлш, шатахуунд хяналт шалгалт хийдэг газар байвал очиж шалгавал таарна, Олон хүний ажил, цаг зав, эрүүл мэндийг үрсэн амь насанд халтай үйлдэл боллоо, цаашид хол замд явж байгаа хэдэн ч машинд зуны түлж зарсанг мэдэхгүй юм, Маш гомдолтой байна” гэсэн зүйлийг тус автобусан дотор сууж явсан иргэд хэлж байгаа юм.

https://paparatsi.mn/n9x


URL:

Сэтгэгдэл бичих