“Босоо Хөх Монгол”-ын зардалд малчид дөрвөн сая төгрөг төлсөн үү?

48273116_706419586407745_2693414814985748480_nЛ.Бэх

“Босоо Хөх Монгол” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага энэ сарын 5-6-ны өдрүүдэд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан  суманд ажиллаж, тэнд үүсээд буй уул уурхай компани, иргэд хоорондын асуудалтай танилцаад ирснээ мэдэгдсэн.Тус ТББ нь  Эрдэнэцагаан сумын иргэдийн хүсэлтээр очсон бөгөөд дөрвөн сая төгрөгийн зардал гарсныг малчид, иргэд хувиасаа гаргаж байгаа мэдээлэл байна.

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сусын  газар нутаг  уул уурхайн 33 лицензэд дөрлүүлж, 2016 оноос Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компаниуд малчдын бэлчээрийг  хашаалан хайгуул олборлолтын  үйл ажиллагаа явуулах болсон.  Дээр нь урд хөршийг зорьсон  газрын тосны болон нүүрсний замууд тус сумын нутгаар дамжин өнгөрдөг нь байгаль орныг доройтуулж, хүн, мал, амьтан амьдрах аргагүй болгож байна гэсэн гомдлыг  орон нутгийн удирдлагууддаа болон УИХ дахь төлөөллөөрөө дамжуулан удаа дараа илэрхийлсэн ч иргэдийн үг төр, засгийн анхааралд хүрэхгүй, нөхцөл байдал улам хүндэрч буй тул ийнхүү “Босоо ХӨх Монгол” ТББ-аас тусламж хүсчээ.

Эх сурвалж: polit.mn


URL:

Сэтгэгдэл бичих