Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл хуралдлаа

15450986685c1855acda4c1

Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл (СТБЗ)-ийн ээлжит хуралдаан Монголбанкны хурлын танхимд 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 11 цагт болж, дараах асуудлыг хэлэлцэв. Үүнд:

  1. СТБЗ-ийн ажиллах дүрмийг шинэчлэн батлах тухай
  2. Засгийн газрын дотоод үнэт цаасны анхдагч, хоёрдогч зах зээлийн үйл ажиллагааны журмын шинэчилсэн төсөл
  3. Зоос банкны жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах асуудлын талаар
  4. Үнэт цаасны төлбөр тооцооны үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх тухай (танилцуулга)
  5. СТБЗ-ийн 2019 оны ээлжит хуралдааны товыг тогтоох тухай

Хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу СТБЗ-ийн ажиллах дүрмийг Монголбанкны Ерөнхийлөгч, Сангийн сайд, Санхүүгийн зохицуулах хорооны дарга болон Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирал нарын хамтарсан тушаалаар шинэчлэн батлахаар тогтов. Түүнчлэн Засгийн газрын дотоод үнэт цаасны анхдагч, хоёрдогч зах зээлийн үйл ажиллагааны журмын төсөл болон Засгийн газрын дотоод үнэт цаасны арилжааны дэд бүтцийг сайжруулж, шинэ цахим системээр дамжуулан арилжаалах асуудалтай танилцан Зөвлөлийн гишүүд санал нэгтэйгээр дэмжив. СТБЗ-ийн 2019 оны ээлжит хуралдааныг 2 сарын 19, 5 сарын 14, 9 сарын 10, 12 сарын 10-ны өдөр зохион байгуулахаар урьдчилсан байдлаар товлов.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.