Уншигчдаа ХҮЛЭЭЛГЭСЭН “Хагацашгүй” хэвлэгдлээ

15451853825c19a86688001

Зохиолч Б.Шүүдэрцэцэгийн шинэ роман “Хагацашгүй” хэвлэгджээ. 1937 оны хэлмэгдлийн үед үйл явдал нь өрнөх энэ романд монгол бүсгүйн үнэнч хайрын тухай өгүүлсэн агаад бодит хүний намтраас сэдэвлэн бичжээ. Зохиолчийг ерээд оны эхээр Эрхүү хотод сурч байхад ангийнх нь нэгэн Орос охины эмээ нь, хэлмэгдсэн нөхрөө хайж очоод тэндээ үлдэж Орос хүнтэй гэрлэсэн монгол эмэгтэй гэдгийг сонссоноо роман болгон бичсэн нь энэ аж. “Амраг хосуудыг хагацуулж, алаг үрсийг өнчрүүлж, айл гэрийг нулимсан далайд живүүлсэн аюулт хэлмэгдлийн хядлага эхлэхээс хоёр жилийн өмнө, хөхөгчин гахай жилийн зуны тэргүүн сарын тэр нэгэн бүрхэг өдөр сэтгэлд минь тодхон байна…” гэж гол баатар Сүнжидмаагийн дурсамжаар зохиол эхэлдэг. Уншигчид нь энэхүү романыг Интерном их дэлгүүрт худалдаж эхлэхэд кассан дээр нь дугаарлан хүлээж байжээ.


URL:

Сэтгэгдэл бичих