Шилдэг орон нутгийн сайтаар DUNDGOVI.MN тодорлоо

1545108053_48372199_1159652317530608_1642242683348975616_o

“Монголын Сайтын Хөгжлийн Нэгдсэн Холбоо”-ны “LIKE” шинэ жилийн цэнгүүн өнгөрсөн долоо хоногт болж өнгөрлөө.  Эгнээндээ 80 гаруй сайтыг багтаасан “МСХНХ” гэх их айл өнгөрсөн оныхоо амжилт бүтээлийг дүгнэж, жил болгон  шилдэг сайтуудаа тодруулж, ЛАЙК цомыг гардуулдаг уламжлалтай.

80 гаруй цахим хэвлэл мэдээллийн сайт нэгдсэн  “МҮСХНХ”-нд орон нутгийн 20 гаруй сайт багтдаг. Тэгвэл энэ жилийн шилдэг Орон нутгийн сайтаар DUNDGOVI.MN сайт тодорлоо. DUNDGOVI.MN  сайт нь аймаг орон нутагтаа өрнөж буй үйл явдлын мэдээ мэдээллийг  цаг алдалгүй хүргэж, орон нутгийн уншигчдыг шинэ соргог мэдээ мэдээллээр хангаж байна.

Шагнал гардуулах ёслолоор DUNDGOVI.MN  сайтын захирал С.Пүрэвсүрэн орон нутгаас уригдан ирж ”LIKE” цомыг гардан авлаа.   Шилдэг орон нутгийн сайтаар тодорсон DUNDGOVI.MN  сайт нь аймаг орон нутгынхаа хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс  хамгийн идэвхитэй үйл ажиллагаа явуулж буй сайт билээ.


URL:

Сэтгэгдэл бичих