Азийн бөхийн босс Монголд

Азийн бөхийн холбооны ерөнхийлөгч, БНСУ-ын иргэн Чан Кью Ким Монголд ирээд байна.

Монголын чөлөөт бөхийн холбооны хүсэлтээр 2013 оны “Дэлхийн цом”-ын тэмцээнийг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар нэр дэвшээд байгаа учир эрхэм ерөнхийлөгч уг тэмцээний бэлтгэл ажилтай танилцахаар FILA-гaac томилогдон ирээд байгаа нь энэ юм.

Түүний айлчлал дөрвөн өдөр үргэлжлэх бөгөөд тэмцээн болох спортын ордон, бэлтгэлийн заал, тамирчид байрлах зочид буудал зэрэг газруудтай танилцана. Мөн Улаанбаатар хотыг олон талаас нь сонирхон Монголын чөлөөт бөхийн холбооны удирдлага, бөхчүүдийн бэлтгэлийн явцтай танилцах юм. Бас олон газар албан ёсны уулзалт хийх ажээ.

Б.Энх-Өлзий


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.