Ж.Батзанданг хөөсөн АН энэ удаад Асашёрюүг намаасаа хасах уу?

48426434_316495632535410_3782178669355597824_n

У.Хүрэлсүхийн Засгийн газрын улаан хамгаалагч аятай аяглаж байгаа Асашёрюү Д.Дагвадоржид хариуцлага тооцооч гэдэг асуудлыг намын гишүүдийн зүгээс сүүлийн үед АН-ын удирдлагуудад тавьж эхэлсэн гэх мэдээлэл цацагдаад байна.
АН-ын гишүүдийн зүгээс намаасаа урвасан Ж.Батзанданд нарт хариуцлага тооцож болсон юм чинь Асашёрюү Д.Дагвадоржид мөн адил хариуцлага тооцож АН-аас хөөх нь зүйтэй гэсэн шахалтыг АН-ын удирдлагуудад үзүүлэх болсон байна.
Чухамдаа АН-ын дарга С.Эрдэнэ нарын зүгээс Д.Дагвадоржтай холбоотой асуудлаар эцсийн мөчид ямар шийдвэр гаргах нь одоогоор тодорхой биш байна.


URL:

Сэтгэгдэл бичих