Мелоди программ хичнээн хүнийг од болгосон бэ?

Өдөрт л нэг дуучин, нэг цомог мэндэлж дуулсан дуу нь 5 хүрвэл сингл, 10 хүртэл доабл сиди гаргах моодонд нэрвэгдсэн Монголын рок поп урлагийнхан болсон болоогүй баахан одонцороор хүрээгүй тэлж байна.

Ихэнхдээ ам барьж заримдаа но нь илэрч үзэгч сонсогчдын шившиг болдог тэд Мелоди программын ачаар хоолойгоо засч ам барих ганц дуутай болдгийг хөөрхий сонсогчид нь даанч мэдэхгүй юм даа. Мелоди программын хамгийн найдвартай хэрэглэгчээр дуучин ноён Бондгор, Ану, Киви хамтлаг, Нара ба түүний дүү, Соко зэрэг нөхдүүд толгой цохин нэрлэгдэж байна. Хоолой нь хүрээгүй, эвгүй дугарсан, аяа олоогүй но бүхнээ энэ программын ачаар засдаг тэд ичихгүй гавъяа шагналаар энгэрээ чимдэг нь бүр ч харамсалтай. Нэг мелоди программ компьютер дээрээ суулгаад би ч гэсэн дуучин болно оо.


URL:

Сэтгэгдэл бичих