У.Хүрэлсүх: Хэн дуртай нь манай намыг худалдаж авахыг хүсдэг болж

8

МАН-ын гуравдугаар Бага хурлын эхэнд намын дарга У.Хүрэлсүх илтгэл тавилаа. Тэрбээр “Ард түмэн юу юунаас илүү шударга ёсыг хүсч байна. Нам дотроо хариуцлага ярих зайлшгүй шаардлага байна. Хөрөнгөтэй мөнгөтэй хүмүүс намын намын толгойд гарч хууль бус зүйл хийж байна.

МАНАН бий болсон байна. Үүнийг таслан зогсоох ёстой. М.Энхболд дарга 60 тэрбумын хэрэгт холбогдсон. Төрийн албыг зарж борлуулахаар завдсан. Гурван хүнийг хариуцлагаа хүлээ гэсний төлөө Засгийн газрыг огцруулах гэсэн. 27 хүн бүгд муу хүмүүс биш ээ. Шалтгаан байсан гэдгээ өөрсдөө хэлсэн. Д.Хаянхярваа дарга бүлгээ хоёр хуваасан.

Сая дахиад хуваалаа. Монгол төр гацаанд орчихоод байна. М.Энхболд хийж бүтээсэн юмтай. Гэхдээ би өнөөдөр зарчим ярьж байна, энэ зарчмыг одоо ярихгүй бол хэзээ ч ярихгүй. Ерөнхий сайдаар сонгогдоод одоо энэ хонгилыг яс махаараа мэдэрч байна.

Хэн дуртай нь манай намыг худалдаж авахыг хүсдэг болж. Хувийн компани манай намын томилгоог оффистоо суугаад зурж байна. Дарга нар нь ажилчдаа удирдаж чадахаа больсон. Газрын дарга нар нь сайдынхаа үгэнд ордоггүй. Яагаад гэвэл төрийн бодлогыг биш компаний бодлогыг хийж байна.

Боловсон хүчний бодлого алдагдсан. Ийм байдлаар цаашдаа явах уу, засаж залруулах уу? Эмээл хазаарын бүтэн дээр ярьж, хариуцлага тооцож цаашаа явах уу, эсвэл 30 гэр бүл монголын бүх баялгийг хувааж идээд дуусах ёстой юу” гэжээ.


URL:

Нэр: иргэн Огноо: 20 December 2018

яриад л байна,одоо шийдээд цааш явах.

Сэтгэгдэл бичих