Монголын төр ирээдүй хойчдоо ээлгүй!!!

olloo_mn_1481939859_emnelegӨнөөдөр тулгамдаад байгаа зайлшгүй шийдэх, хариуцлага хүлээлгэх шаардлагатай асуудал бол 60 тэрбум, ЖДҮ мөн. Гэвч хэрэлдээд, шийдэж чадахгүй суухын хажуугаар иргэдээ мартмааргүй байна.

Та хэдийг талцаж суух хооронд олон мянган хүүхэд томуу, томуу төст өвчнөөр өвдөж, уушгины хатгалгаагаар шаналж байна.

Энэ сарын 17-ны байдлаар, нийслэлийн хэмжээнд амбулаторийн 68.853 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 3594 тохиолдол оношлогдсон буюу нийт үзлэгийн 5,2 хувийг эзэлж байна.

Аливаа улсын хамгийн чухал анхаарууштай, тасралтгүй хөгжиж байх ёстой салбар бол эрүүл мэндийн салбар юм. Гэтэл манай улсад энэ салбар орхигдож байна.

Хүүхдийн эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй туйлдлаа. Өмнөх жилүүдэд томуугийн дэгдэлтийн үед хүүхдүүд коридорт хэвтэж байна гээд сүр болж байсан. Гэтэл энэ жил хүүхдүүд коридор байтугай шал, шатаар хэвтэх дээрээ тулсан байна . Хүүхдийн эмнэлгийн амбулаториор үйлчлүүлж байгаа хүүхдүүдийн дийлэнх нь уушгины хатгалгаа оноштой, өндөр халуурсан, ханиалгасан байдалтай ээлж дарааллаа хүлээн сууна.

Өнгөрсөн жил амбулаторийн үзлэгийн 10 орчим хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байсан бол, энэ жил 4,6 орчим хувьтай байна. Энэ нь өмнөх жилээс харьцангуй бага тоо ч гэсэн энэ жил 0-6 сар хүртэлх насны хүүхдийн өвчлөл ихтэй, уушгины хатгалгаа болж хүндрэх эрсдэлтэй байна.

Энэ бол агаарын бохирдолтой шууд холбоотой юм. Гэтэл утааны асуудлыг шийднэ, утааг багасгана гэхийн оронд 8.7 тэрбумаар 5 хоногийн шоу хийхээр төлөвлөөд байна. Энэ бол утаатай тэмцэх нэг хэлбэр биш. Зүгээр л өдөр хоногийг аргацаасан, ард иргэдээрээ тоглосон тохуурхал юм. Иргэд амарч, сувилуулахыг хүсэхгүй байна. Тэдэнд орны тоо хүрэлцээтэй, дэлхийн жишигт нийцсэн эмнэлэг л хэрэгтэй Ерөнхий сайд аа!!!

Эх сурвалж:chuham.mn


URL:

Сэтгэгдэл бичих