Боловсролын салбарынхан Ерөнхий сайдад албан бичиг хүргүүллээ

20180609_p1ce11fnlm1vs31r7r1a5e1hjp1q711Боловсролын салбарын ажилтнууд Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд цалингийн асуудлаа яаралтай Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх тухай албан бичиг илгээжээ.

Уг албан бичигт, ”Боловсролын салбарын ажилтнууд энэ оны 9 дүгээр сард ажил хаялт зохион байгуулж улмаар цалин хөлс нэмэх асуудлаар нэмэлт хэлэлцээр болон боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын хэлэлцээрийн дагуу тохиролцоонд хүрсэн билээ. Гэвч санхүүжилт хариуцсан ажилтнуудын хариуцлагагүй үйл ажиллагаанаас болж бүх аймаг, шинжлэх ухааны байгууллагуудад цалин нэмэгдүүлэх асуудал шийдэгдэхгүй байсаар шинэ онтой золгох гэж байна. МҮЭХ-ноос энэ асуудлаар Сангийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, асуудал хариуцсан удирдлагуудад удаа дараа хандсан боловч хариуцах байгууллага, эзэнгүй орхигдуулж байгаа тул асуудлыг яаралтай Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, зохих арга хэмжээг авахыг Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс хүсч байна” гэжээ.

unen.mn


URL:

Сэтгэгдэл бичих