Хөвсгөл аймагт автомашин онхолдож нэг зорчигч нас барлаа

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутаг Хужиртын давааны аманд УАЗ-31512 маркийн 33-89 ХӨА улсын дугаартай автомашин онхолдож, зорчигч, 49 настай Д нас барсан байна. Уг хэрэг энэ сарын 25-ны өдрийн 18 цагийн үед гарсан  ба хэргийн шалтгаан нөхцлийг тус аймгийн Цагдаагийн газар шалгаж байна.

Зорчих хэсгийн гадаргуу мөстөж, халтиргаа гулгаа үүссэн энэ үед жолооч нар  замын нөхцөл байдлыг зөв үнэлж, хурдаа тохируулан  хөдөлгөөнд оролцох нь зүйтэй юм.
Халтиргаатай замд тоормозны зам гурваас тав дахин ихсэж, мөстсөн замд автомашины дугуй зам хоёрын барьцалт тав дахин багасдаг гэсэн тооцоо байдаг. Иймд жолооч нар аюулгүй байдлаа хангаж, улиралд нь тохирсон дугуй хэрэглэхийг зөвлөж байна.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.