Төр засгийн эрхэнд заларсан МАН-ын хувь тавилан

712-154535740448932506_327493234511585_6731162687201345536_n

Түүхэндээ “МАХН бол нийгмийн удирдан чиглүүлэгч хүч мөн” гэсэн дээд  дарангуйлагч  хуультай нам байсан бол өнөөдөр  ардчилсан тогтолцоонд   нэр дуудлага нь “МАН” боловч  төр засгийн эрхэнд урьдын түүхээ эргэн санагалзсан өнгө аястай, улс төрийн утга агуулгаараа “Агаар нэгэн”    тогтоол шийдвэрүүд гаргаж эхэллээ.  Энэ нь урьд өмнийн түүхээс уламжлалтай  гэдгийг ч  бас  санахад  илүүдэхгүй байх.

  1921 онд байгуулагдсан МАХН нь жинхэнэ эх орончдын нам байсан  бол  1924  онд  нэр усаа өөрчлөн МАХН болгон   намынхаа даргыг хүртэл  баривчлан “Шар хаданд” буудан хөнөөж,   “1930-40”-өөд оны үеэр “Ардын хувьсгалын эсэргүү”, “Хар шар феодал”,” Нударган баячууд”, ”Нам засгийн дайснууд”,  “Ард түмнээс урвагчид”, “Гадаадын тагнуул”, “Төлөөлөгчид” гэсэн элдэв бусын  нэрийн дор 40- өөд мянган эх орончдоо хэлмэгдүүлэн хөнөөсөн  тухай түүхэн баримтууд  өгүүлдэг.
Энэ үед Монголын 20 насанд  хүрсэн   5 эрэгтэй тутмын 1 нь баривчлагдаж, бүх хөрөнгийг нь хурааж, баривчлагдаж ирсэн 4 хүний  3-ыг нь буудан хороожээ.   Өөрөөр хэлбэл 40-өөд мянган хүнийг баривчилж, 30-аад мянгыг нь шууд буудаж, сайн буудаж хүн алсан гар хөлийн   зусарчдаа  мөнгөн шагнал олгож байсныг түүхэнд  өгүүлдэг.
“Ард түмнээсээ  найдаж, олгосон  эрх мэдлээ урвуулан шаглаж байсан “Бүлэглэл” чинь бид шүү гэсэн шиг   ард түмэндээ өнөөгийн эрх баригчид  гайгүй сайн илчилж өглөө.  “60 тэрбум байна уу”,  “ЖДҮС байна уу”, “Газрын доорх баялгаар байна уу?”  том жижиг хулгай бол хулгайн гэмт хэрэг”
 1950-иад оны үед “Сэхээтний төөрөгдөл”, 1960-аад онд “Намын эсрэг бүлэг” “үндэсэрхэг үзэл”, “Ревизионист”, “Монгол- Зөвлөлтий эсрэг” үзэлтнийг олж илрүүлсэн зохиомол хэргээр олон шилдэг сэхээтнээ  үзэл санаа МАХН-ын бодлого шийдвэртэй  тохирч  нийцэхгүй байсан учраас төр, нийгмийг удирдах удирдлагаас хөөж зайлуулсан байдаг.
 Төр засгийн эрхэнд дангаараа ноёлон бүхнийг удирдан чиглүүлж байсан МАХН-ын үйл ажиллагаа нь  1990 он хүртэл бараг 80 шахам жил тасралтгүй үргэлжилж, Монгол оронд өрнөсөн “АРДЧИЛСАН ХӨДӨЛГӨӨН”-өөр “АРДЧИЛСАН ХУВЬСГАЛ”  ялалтанд хүрч Монгол орон тусгаар тогтнолоо жинхэнэ утгаар олж дэлхий дахинаа тунхаглан зарласан  “ЭРХ ЧӨЛӨӨТ-АРДЧИЛСАН ХӨХ МОНГОЛ” орон гэгддэг болжээ.  Энэ бол Их Эзэн Чингисийн хойч үеийнхний  түүхэн бахархал юм.
 МАХН нэр усаа  гэнэт өөрчлөн МАН болгосон нь их хэлмэгдүүлэлт нь Ардчилал- Эрх чөлөөт байдлын ачаар   дэлхий дахинаа нээлттэй яригдаж, эхлэнгүүт  хүн амаа төрлөөр нь  хүйс тэмтэрч устгасан түүхийн хариуцлагаас зугатаах гэсэн улс төрийн  зальт арга гэж зарим   улстөрчид үзэж,  түүхэн баримтуудаар нотолж, бичиж эхэлсэнтэй холбоотой болов уу.
УИХ-ын 2016 оны ээлжит сонгуулиар МАН үнэмлэхүй ялалт байгуулж парламентын  76 суудлын 65-ыг нь эзэлж,  улс эх орондоо, ард түмэндээ  түшигтэй, жинхэнэ  итгэлтэй улс төрийн хүчин зөв намын мөрийн хөтөлбөрийг дэмжиж,  МАН-д сонгогчид, бидэндээ  саналаа өглөө гэж ямар ч их  магтаалаар зэрэг зэрэг улам дэвэргэн   шуугьж билээ. Харин ч төдийлөн  удалгүй “60 тэрбум”, “ЖДҮДС”  гэсэн бүлэг хулгайчдад сүргээр нь төрд залсан аймшигт гэмт үйлдэл болох нь  өнөөдөр орон даяар задарч  улс төр мэдээллийн  давалгаа болон  ухаантан бүрийн ой тойнд хүрч буутал  нь    өрнөнө гэж яахин мэдэх билээ.
Биднийг арай дэндүү хуурчээ. Мөрийн хөтөлбөр нь биелэгдэж  байгаа юм алга аа. Хоорондоо хэрэлдэж  бие биенийхээ муу муухай болгоныг нээж, зууралддаг ийм ч нам арай байгаагүй дээ хэмээн настангууд  нь,  дэмжигчид нь үглэнэ.
МАН-ын залуу үеийнхэн ч удирдлагынхаа луйвар булхайгаа илэн далангүй нээлттэй задалсаар л байна.  Саяхан хуралдсан МАН-ын ээлжит бага хурлаар  УИХ-ын даргыг огцруулах  асуудлыг ёстой “Олгой хагаравч тогоон дотроо” гэгчээр л юм болох нь тэр.  М.Энхболдыг “ Сайн дураараа парламентын спикерийн албан тушаалаас  өөрөө огцрох”  тогтоолыг МАН-ын бага хурлын гишүүд 95 хувийн саналаар батлан гаргажээ.
 Монголын Хууль тогтоох дээд байгууллагын даргыг огцруулах үндсэн нөхцөл шалтгааныг Монгол Улсын Үндсэн хуульд тодорхой заалттайг МАН-ын бага хурлын төлөөлөгчид  мэдэхгүйдээ биш намынхаа дарга У.Хүрэлсүхийн  мэдүүлсэн саналыг дэмжсэн хэрэг гэлтэй.
Гэтэл У.Хүрэлсүх 1996  оноос эхлэн улс төрийн хэрэгт Н.Энхбаяртай хүч хавсран зүтгэхдээ намынхаа дарга Даш-Ёндонг элэгдэж, замын цагдаа, нэр бүхий УИХ-ын гишүүнийг шанаадаж, Төрийн банкнаас 14 тэрбум төгрөг гаргаж,  Солонгост казино тоглож үрсэн.  МАХН-аас 150.000 ам.долларыг  НАМЗХ-ны үйл ажиллагаанд зарцуулан намдаа ч  улсдаа ч  хохирол  учруулсан  мэдээлэл цацагдсаар л байх. УИХ-ын гишүүн  Н.Номтойбаяр ЖДҮДС-ийн зээлдэгч Хурандаа У.Хүрэлсүх мөн гэдгийг хэллээ.  ЖДҮДС-ийнхан бас л нөгөө  тансаг гэгддэг  30 гэр бүлийн адил дахин өөр нэгэн  тансаг  30 гэр бүл болж хувирлаа.    Ардчилсан намын удирдлага “ЖДҮДС-ийн хөрөнгийг хуйвалдаж,  бүлэглэсэн зохион байгуулалттай онц ноцтой гэмт бүлэглэл бүхий Засгийн газраа огцруулж чадахгүй бол УИХ бүрэн бүрэлдэхүүнээрээ тарахыг шаардаж, “Сөрөг хүчний хувьд” улс, төр хууль эрхзүйн маш хүчтэй мэдэгдэл гаргалаа.
МАН өнөөдөр УИХ-ын болон Засгийн газрын талынх  гэсэн хоёр жигүүрт хүчтэй хуваагдаж, идсэн уусан, хуйвалдсан, төрийн сангийн хөрөнгөөр хэрхэн дампууртал нь тоглож, мөрийтэй нааддаг тухайгаа, талууд бие биенийхээ  хулгай, луйвраа илчилж, байгаа нь улс төрийн нам  хүчин цэвэрших, тэр хэмжээгээрээ төрийн үйл ажиллагаа тунгалаг болох магадлал өндөртэй үйл явц үргэлжилж байна.
“ЖДҮДС-ийнхан бас л нөгөө  тансаг гэгддэг  30 гэр бүлийн адил дахин өөр нэгэн  тансаг  30 гэр бүл болж хувирлаа”
Бүх ард түмний өмч хөрөнгө гэдгийг эх хуулинд  ямар ч хөдөлбөргүй хуулийн  заалттай байгаа    газрын доорх эрдэс  баялгийг машид нууцалсан “Лиценз”-ээр   эрх баригчид хувьдаа, гэр бүлдээ,  ах дүүдээ, танил талдаа, гадаадын улс гүрэн дамжсан эдийн засгийн алуурчидтай     үгсэн хуйвалдаж, хилийн чанадад гарган “Офшшор” бүсэд байршуулан ядарсан ард түмэндээ баян чинээлэг, өмч хөрөнгөөрөө гайхуулан дээрэлхэж байсан нь “Гэмт хэргээр бизнес” хийж олгогдсон хөрөнгө  гэдгийг мэдэж авсан  олон түмэн “ хэлэх муу” үгээ барж байна.
Ард түмнээсээ  найдаж, олгосон  эрх мэдлээ урвуулан шаглаж байсан “Бүлэглэл” чинь бид шүү гэсэн шиг   ард түмэндээ өнөөгийн эрх баригчид  гайгүй сайн илчилж өглөө.  “60 тэрбум байна уу”,  “ЖДҮС байна уу”, “Газрын доорх баялгаар байна уу?”  том жижиг хулгай бол хулгайн гэмт хэрэг. Хармаа суйлсан  хэргээр 10 жилийн ял авч  байхад  их наядаар, тэрбумаар нь  хувьдаа завшсан  эрх мэдэл бүхий нөхөд     нь “УУЧЛАЛТ” гуйсан бол улсын сан хөмрөгийг  үрж, идэж уусан ч   чөлөөлөгддөг болох нь ээ эх оронч шударга   царайтан гэгдээд буй  Ерөнхий сайдынхаа  айлдвараар.
Том хулгайн дэргэд жижиг нь эх оронч, шударга үнэнч эх оронч болон  хувирч, үйлдсэн, зохион байгуулсан  нүгэлт гэмийг нь  өршөөл үзүүлэх  тухай хударгагүй улс төр өрнөж байна яг одоо.
 МАН-ын мөн чанар бүрэн танигдсан. 2020 оны УИХ-ын сонгуульд ёстой үнэмлэхүй ялалт бус ялагдал хүлээх нь ойлгомжтой болжээ. Тиймийн учир  “Сөрөг хүчнээ” татаж унагаах аргад одоо шилжиж байгаа нь МАН-аа цэвэрлэх аянд  “ Ухнаагийн Хүрэлсүх”-ийг  “Эх оронч баатарлаг хүмүүнээр” зогсоо зайгүй өргөн мандуулж,  улс төржсөн  дэвэргэсэн суртлыг тал бүрээр  өрнүүлжээ. “Ардчилсан нам”-ыг сонгуульд унагаах арга нь тус намын дарга, толгой удирдлагад түүчээлэн гардаг хэдийг нэр хүндгүй болгохоос өөр улс төр, эдийн засгийн алхам МАН өнөөдөр авч хэрэгжүүлэх чадамжгүй болтлоо өөр хоорондоо “дайн”-д мордсон цэрэг эрс шиг эр эмгүй тулалдаж байна.
ТОЙМЧ Л.ЦЭРЭН-ОЧИР
Эх сурвалж: “Ардчилал таймс” сонин

URL:

Tags:

Нэр: Earn $2000+ Monthly Autopilot Systems Огноо: 1 February 2019

Recent Blogroll …

You may take a second to visit the content material from this web sites we’ve linked to on this post…

Нэр: Autopilot Money Machine Огноо: 4 February 2019

Finding this site…

Wow, this post is nice and very informative.

Нэр: Ankara escorts Огноо: 10 February 2019

Great websites from the internet…

Very good written! Let me suggest you few interesting websites …

Нэр: کادو تولد Огноо: 17 February 2019

What i don’t realize is actually how you’re not really much more well-liked than you may be now. You’re very intelligent. You realize thus considerably relating to this subject, made me personally consider it from numerous varied angles. Its like men and women aren’t fascinated unless it is one thing to do with Lady gaga! Your own stuffs nice. Always maintain it up!
کادو تولد https://www.instagram.com/p/BtjWdlCnyeq/

Нэр: Aerie Promo Code Огноо: 19 February 2019

Hi, I think your site might be having browser compatibility issues. When I look at your website in Safari, it looks fine but when opening in Internet Explorer, it has some overlapping. I just wanted to give you a quick heads up! Other then that, fantastic blog!

https://issuu.com/aeriepromocode

Нэр: painter and decorator Огноо: 18 April 2019

Read was interesting, stay in touch….

Very well written!

Нэр: about.me Огноо: 15 May 2019

Just check this …

Just take a second to stop by the web sites we have linked to …

Нэр: Best Forex Brokers Огноо: 18 May 2019

Finding this site…

Wow, this article is pleasant and very informative.

Нэр: romanya haritasý Огноо: 23 May 2019

Recent Blogroll …

You may take a second to visit the content material from this internet sites we’ve linked to on this post…

Нэр: Conoscienti & Ledbetter Огноо: 24 May 2019

Just check this …

Just take a second to check out the internet sites we have linked to …

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.