Эзэнгүй төрийн эмгэнэл буюу хэнд ч хэрэггүй эзэн Чингис!

48386621_201147394161359_2625656350067130368_nЦахим орчинд Хятадууд чингис хааныг доромжилж буй бичлэг олон байдаг. Тэр бүр нь хүмүүс бухимдан, олон зуун сэтгэгдэл бичдэг.

Гэтэл урд хөршийн ёс бус үйлдэл хэрээс хэтэрч одоо бүр Эзэн Чингис хааны минь зурагтай бэлгэвч худалдаанд гарлаа.

Бусад улсын жишгээр бол энэ мэт ёс бус үйлдэл бүрд нь хариуцлага хүлээлгэж уучлалт гуйлган ахиж худалдаанд гаргахыг хориглодог. Гэтэл манай улсад энэ асуудлыг авч хэлэлцдэггүй бололтой. Арга ч үгүй биз дээ өөрсдөө архины шилэн дээрээ хэвлээд хогийн цэгүүдээр дүүрэн хаясан харагддаг юм чинь.

Өөрийн улсын бахархал, үүх түүхээ харь улсын бэлгэвчны хайрцганд хэвлүүлээд хэлээ хазаж суух эмгэнэлтэй төр өнөөдөр улсын толгойд суужээ.

Эх сурвалж:chuham.mn

Нийтэлсэн:М.Март


URL:

Сэтгэгдэл бичих