Төрийн ордонд тоглохоор төрийн соёрхол авдаг гэж бодсийм байх даа

Сүүлийн үед Төрийн ордонд эмх замбраа гэж байхаа болиод байна. Улс төрчдийн хэрүүлээр буцалж байдаг энэ газарт урлагийнхан тоглолт хийнэ хэмээн зүтгэж, харуул хамгаалалтынханг сандаргаж байгаа аж. Урьд төрийн ордонд дуучин Д.Болд тоглолт хийгээд удалгүй Төрийн соёрхол авсан. Тиймээс урлагийнхан, тэр дундаа залуучууд төрийн ордонд тоглолт хийх гэж хэр чадлаараа л хөөцөлдөж байгаа аж.  Тэдний нэг нь Б.Чинбат. Төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч, продюсер Б.Чинбат өнгөрөгч аравдугаар сард анхны бие даасан “Давтагдашгүй” тоглолтоо Соёлын төв өргөөнд хийсэн. Тэгвэл энэ сард тэрбээр Төрийн ордонд “Хаан хууртай харшийн шинэ жил” хэмээх шинэ жилд зориулсан төгөлдөр хуурын тоглолт хийхээр төлөвлөж байгаа аж.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.