Улаанбаатарт 12-14 градус хүйтэн байна

1065589100Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар хүйтний эрч сулрах боловч, 24-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, цаашдаа бүх нутгаар хүйтний эрч чангарна.

 2018 оны 12 дугаар сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 Говийн бүсийн нутгаар багавтар, бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас екундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон Арцбогдын өвөр хоолойгоор секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 21-26 градус, Хүрэн бэлчир орчим, Хөвсгөлийн уулс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 16-21 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Орхон, Онон, Улз голын хөндийгөөр 10-15 градус, бусад нутгаар 6-11 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 12-14 градус хүйтэн байна.


URL:

Сэтгэгдэл бичих