Сэрэмжлүүлэг: 39-44 хэм хүрч хүйтэрнэ

цасан-шуургаИдэр ес эхэлж хүйтний эрч чангарсан эдгээр өдрүүдэд зарим нутгаар шөнөдөө -37 хэм хүрч хүйтрэхийг ЦУОШГ-аас анхаарууллаа.

Маргааш буюу энэ сарын 24-нд нутгийн хойд хэсгээр, 25-нд нутгийн зарим газраар, 26-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи 24-нд ихэнх нутгаар секундэд 14-16 метр , 25-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

24-нөөс нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 39-44 градус, өдөртөө 28-33 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 21-26 градус хүйтэн. Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 17-22 градус хүйтэн байна.

Эх сурвалж: www.polit.mn


URL:

Сэтгэгдэл бичих