Олимпийн наадамд зориулж 100 рублийн дэвсгэрт гаргана

Оросын Олимпийн хороо болон Төв банк 2014 онд Сочи хотод болох Өвлийн олимпийн наадамд зориулж зуун рублийн тусгай дэвсгэрт гаргахаар болжээ. Энэ тухай «Известия» сонинд бичсэн байна.

Шинэ дэвсгэртийг Олимпийн наадам эхлэхээс яг 100 өдрийн өмнө буюу 2013 оны сүүлээр гаргах юм. Харин шинэ дэвсгэртийн загварыг одоогоор гаргаагүй байгаа ажээ. Бас хэдэн хувь хэвлэх нь тодорхойгүй байна.

Олимпийн наадмыг зохион байгуулж байгаа улс орнуудын Төв банкууд цаасан мөнгө бус харин зоосон мөнгө гаргадаг билээ. Сочи-2014 олимпийн наадмыг зохион байгуулах хороо ч мөн 25 рублийн 10 сая ширхэг зоосон мөнгө гаргахаа мэдэгдсэн юм.

«Олимпийн цаасан мөнгө» гаргасан хамгийн анхны улс бол 2008 оны Олимпийн наадмыг зохион байгуулсан Хятад улс юм. 2008 оны Олимпт зориулсан цаасан мөнгөн дээр Мао Зэдуний дүр байдаг.

Д.Жаргал

Эх сурвалж: “Монцамэ”


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.